Манлай уяач цолтой, Монгол түмний хайр, хүндлэлийг хүлээсэн хүчтэн А.Сүхбатын ах А.Батсүх авгай хүүхний асуудлаар шүүхийн хаалга татжээ. Өөрөө гэр бүлтэй, зургаан хүүхдийн аав энэ эрхэм нэгэн бүсгүйд хоёр үрээ орхин хөхөө шиг одсон байна. Түүгээр ч зогсохгүй хүүхдүүдээ гудамжинд гаргахаар улайран дүү А.Төгсбатын хамтаар дайрч давшилж буй юм байна.