• Эрчүүд хай хүндэтгэлээр зоригжиж, гялалзаж байдаг улс

    Эрчүүд хай хүндэтгэлээр зоригжиж, гялалзаж байдаг улс

    Гурав дахь жилдээ “Grand people” болж нэрээ өөрчлөн, хүрээгээ тэлсэн шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааны маань бас нэг онцлог нь энэ жилээс хүндэт Гранд лэди, хүндэт Гранд мэнийг өргөмжлөх болсон явдал. Ахин дахин онцлон хэлэхэд ёслолын ажиллагааны маань чин зорилго нь хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг хөхүүлэн дэмжиж, нийгмийн хариуцлагад бусдыг уриалах билээ. Хүн болж төрсний хамгийн том гавьяа нь бусдад хүртээлтэй, олонд тустай амьдрах гэгээн үйлс юм. Энэ нь зөвхөн эдийн засгийн утгаараа төдийгүй оюун санаа, сэтгэлийн өглөг хүртэл буянлаг үйлсийн нэг хэлбэр. Энэ бүхэн дундаас чухамдаа бодит байдлаар бусдад буяны гараа сунгаж, хүмүүнлэг үйлсэд түүчээ болон яваа нэгэн эрхэмсэг хатагтайг бид анхны Хүндэт Гранд Лэдигээр өргөмжилсөн юм. Энэ бол ардчилсан Монголын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа. Хэдийгээр бүхий л тэргүүн хатагтай нар ямар нэг байдлаар хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцдог нь бичигдээгүй хууль боловч Ш.Цэвэлмаа хатагтайн тухайд энэ сэнтийнээсээ буугаад арав гаруй жилийг ардаа орхиж буй ч хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцсоор байгаа юм. Монголын Эмэгтэйчүүдийн Сан хэмээх ТББ-ыг 2000 онд байгуулсан бөгөөд олон улсын филантропийн үйл ажиллагааг албан ёсоор явуулж, өрх толгойлсон, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд бодитоор тусалсаар иржээ.

    Язгуураасаа эрхэмсэг, ихэмсэг төрхтэй, талбиун, тогтуун ааш араншинтай энэ хатагтай дал шахаж яваа гэхэд гоо үзэсгэлэнтэй, цог жавхаатай яваа нь энэ цаг үеийн нэг бахархал. Түүнтэй уулзахаар явж байхдаа гэнэхэн бодолдоо тавь гарч яваа болов уу хэмээн бодмоглов. П.Очирбат гуайнх Vella Vista хотхоны тэнгэр баганадсан өндөр хоёр байшингийн зүүн талынхад 10 давхарт амьдардаг юм байна. Урдаас Богд уул дүнхийж, хойноос Туул гол, цаадах нь хотын төв цэлийх саруулхан, цэвэрхэн том өрөөндөө цонхныхоо наана олбог дэвсэн хотын төв рүү хараа бэлчээн суух эрхэмсэг хатагтай “Энэ цонхоор хот их гоё харагддаг юм. Манай байр тэнд баригдаж байгаа, 3 жилийн дараа ашиглалтанд орно гэсэн. Хэвлэлүүд тэрбум таван зуун саяар газраа зарсан гээд л бичих юм. Харж, үзсэн юм шиг л бид хоёрыг шоглож байгаа нь тэр. Нэгэнт өөрсдөө байшин сав барьж чадахгүйгээс хойш чаддаг хүмүүсээр нь байшин бариулж байгаа. Газар ховордсон цагт хотын төвийн тийм сайхан газрыг ганц дан байшинтай бид хоёр эзэгнээд юугаа хийх вэ дээ. Баригдсан хойно нь бид хоёр хэд хүргэчүүдтэйгээ хөрш болон нэг дороо амьдрах юм” хэмээн хуучилсаар угтлаа. Одоо амьдарч байгаа байрандаа сарын 4000 доллар төлдөг гэнэ. П.Очирбат гуай бид хоёрын ярианд саад болохгүй гээд ажилдаа яаравчилсан юм байх. Цас бударсан бүүдгэр өдөрт дуртайгаа хэлэхэд өөдрөг, романтик хүмүүс тийм байдаг гэсэн хэмээн ярих. Яг л залуу охид шиг... Үрчлээг нь тоолъё гэхэд таван хуруунд багтахаар толиотой энэ хатагтайтай ярилцаж суухдаа цаг хугацааны хүчит, догшин эргүүлгийг эр зоримогхон, эрс шулуухан туулж гарсан сүр хүчийг биширч суулаа.

  • Б.Анхмаа: Тэгж үзээгүй юм байна

    Б.Анхмаа: Тэгж үзээгүй юм байна

    “3 охин”-ы Б.Анхмаад энгийн биш есөн асуулт тавьсан юм. Тэр миний асуултад товч бөгөөд сонирхолтой хариултууд өгсөн шүү.
  •   Б.Арго:  Би амьд хүнээс л их айдаг

    Б.Арго: Би амьд хүнээс л их айдаг

    Эгэл жирийнүүдээс өөр этгээд талдаа сэтгэдэг гэдгээ илэрхийлэн ярьдаг олны танил хүмүүс бий. Тэгвэл тэдгээрийн нэг Б.Арго багш. Түүнд жирийн биш есөн асуулт тавихад тэр ингэж хариулсан юм.
  • Казим Резай: Бид Монгол цустай

    Казим Резай: Бид Монгол цустай

    Америк, Афганистан, Их Британи, Норвеги, Австрали, Итали, Канад, Герман, Швед, Орос гэхчлэн дэлхийн хаа сайгүй “Хазарачуудыг хөнөөхөө зогсоо”, “Хазарачуудыг геноцит буюу олноор хомроголон устгахаа зогсоо” гэсэн уриа лоозон барьсан жагсагчид тэмцэх болсон ч, террорист этгээдүүд халдлага хийсээр байна.
  • Загвар өмсөгч Э.Энхболд: Би охидыг ойртуулдаггүй, өөрөө ч ойртдоггүй

    Загвар өмсөгч Э.Энхболд: Би охидыг ойртуулдаггүй, өөрөө ч ойртдоггүй

    Түүнийг Эндого гэхээс гадна “Жеймс Бонд 007” нэр үргэлж дагадаг. Өөрийгөө үргэлж Бонд хэмээн төсөөлдөг хэмээн Э.Энхболд нэгэнтээ ам алдсанаас энэ нэр үүдэлтэй. Нийслэлийн 62 дугаар сургуулийг дүүргэсэн даруухан хөвгүүн хожим дэлхийн загварын тайзнаа эх орныхоо нэрийг дуурсгасан модель болоод зогсож байх юм гэж зүүдлээ ч үгүй байх.
  • Сайныг хардаг нүдтэй бүсгүй хамгийн гоё

    Сайныг хардаг нүдтэй бүсгүй хамгийн гоё

    Grandnews.mn сайтын “Блиц анкет” буланд олны танил эрхмүүд оролцож, өөрийгөө тодорхойлох хариултыг өөрийн гараараа бичиж өгдгөөрөө онцлогтой. Ингээд энэ удаагийн зочин дуучин Т.Дэлгэрмөрөнгийн блиц анкеттай танилцана уу.
  • Ураны хордлогын төлөөс-Самурай бонд

    Ураны хордлогын төлөөс-Самурай бонд

    Францын төрийн өмчит “Арева” корпорацийн охин компани болох “Кожеговь”-ийн буруугаас болж Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд хордож, мал нь үхэж, хээл хаяж, ургийн гажигтай төл гарч байгаа талаар олонтаа ярьж байгаа. Харамсалтай нь зөвхөн төрийн бус байгууллагууд анхааруулж, хэлж, жагсаал цуглаан зохион байгуулсан ч өнөөдөр ч эрх баригчид анхаарал хандуулахгүй, дүлий дүмбэ оргисон хэвээр л байгаа.
  • Өдөрт сая төгрөгийн хоол идэхгүйгээс хойш бусдад тустай амьдарна

    Өдөрт сая төгрөгийн хоол идэхгүйгээс хойш бусдад тустай амьдарна

    Хүмүүнлэг буянлаг үйлс бол хүн болж төрсний хамгийн том гавьяа хэмээх уриатайгаар “Гранд” сэтгүүл “Grand people” ёслол хүндэтгэлийн ажиллагаагаа гурав дахь жилдээ зохион байгуулж, энэ онд анхны Хүндэт гранд хүмүүсийг өргөмжилсөн билээ. Тэд бол анхны тэргүүн хатагтай, МОНЭС-ийн тэргүүн Ш.Цэвэлмаа, “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн, өнөөдрийн ярилцлагын баатар ноён Ш.Адьшаа нар.
  • Би хатуу хүн учраас бурхан надад охид хайрласан байх

    Би хатуу хүн учраас бурхан надад охид хайрласан байх

    УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Л.Болд Монголын улс төр, эдийн засгийн салбарт өөрийн орон зай, байр сууриа хэдийнэ бэхжүүлсэн олны танил эрхмүүдийн нэг. Түүнийг ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, Ардчилсан намын нөлөө бүхий гишүүн, мөн “Бодь” групп, “Голомт” банкийг үүсгэн байгуулагч гэдгээр нь хүмүүс мэдэх боловч амьдрал, гэр бүлийнх нь талаар бага мэддэг. Хэвлэлд хувийн амьдралынхаа талаар тэр бүрий яриад байдаггүй энэ эрхэмтэй ярилцлаа.
  • Б.Ганчимэг: Сэтгүүл зүй бол миний ертөнц

    Б.Ганчимэг: Сэтгүүл зүй бол миний ертөнц

    Ганаатайгаа өглөөний цайнд болзсон юм. Сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг. Ярилцлагын хатан хаан гэдэг нэрийг дархалсан түүнд л хэний ч өмнө үг, сэтгэлээ нээдэггүй хамгийн ховор хүмүүс ярилцлагаа өгдөг. Түүнээс сэтгүүлзүйн тулхтай бүтээл, даацтай нийтлэлийг хүмүүс хүлээдэг. Ингэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тэр чамгүй замыг туулсан нь мэдээж. Гэхдээ энэ амжилт, хүндэтгэлийн гол суурь нь төрмөл авьяас, хэзээ ч хаана нүд чихээ хурцалж, халуун сэдвийг мэдэрдэг, “барьж авдаг” сэтгүүлчийн ясны чанар болов уу.
  • У.Одонтунгалаг: Урагшаа

    У.Одонтунгалаг: Урагшаа

    Бид энэ удаагийн ”Блиц анкет” хуучирч У.Одонтунгалагийг оролцуулж байна. Энэхүү буланд олны танил эрхмүүд өөрийн гараар өөрийгөө тодорхойлох товч анкет бичиж өгдгөөрөө онцлогтой юм.
  • “Нисванис”-ийн Амгаа: Ура, ура

    “Нисванис”-ийн Амгаа: Ура, ура

    Гранд блиц булангийн энэ удаагийн зочноор “Нисванис” хамтлагийн ахлагч дуучин Амгаа оролцож байна. Манай энэхүү буланд олны танил одод оролцож, өөрийгөө тодорхойлох блиц анкетад өөрийн гараар бичгээр хариулт өгдөг юм.
60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026