• “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

    “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

    Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Соёлын төв өргөөнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум зохион байгуулж байна. Тус форумд “Хараат бус сэтгүүлзүй”, “Үндэсний сэтгүүл зүйн түүхэн замнал ба 105 жил”, “Сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдал, хандлага”, “Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэд хөгжил ба ойрын 10 жилийн зорилт” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж буй юм. Форумд 1000 гаруй сэтгүүлч оролцож байна.

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Манай сэтгүүлчид,уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхийн 100 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Уг өдрийг жил бүр өөр сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Эрх мэдлийг хяналтдаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс”сэдвийн дор тэмдэглэж байна.
  • Н.Төгсцогт эрчимтэй бэлтгэлдээ оржээ

    Н.Төгсцогт эрчимтэй бэлтгэлдээ оржээ

    “King Tug” Нямбаярын Төгсцогт энэ тавдугаар сарын 26-нд мэргэжлийн рингэнд 10 дахь тулаанаа АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотноо хийхээр болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ.
  • Ирландтай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Ирландтай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Ирланд улсын Их хурлын дарга Шон О’Фарел өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж, чиглэлүүдийн талаар хөндөн ярилаа.

    Ирланд улс нь боловсролын чанар, сургалтын хөтөлбөрөөрөө Европын орнууддаа сайшаагддаг өндөр эрэмбэтэй улсуудын нэг бөгөөд манай улсаас оюутан залуус хувийн журмаар тус улсад суралцдаг байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэхүү туршлагыг шат ахиулж, оюутан солилцооны чиглэлээр засгийн газрын түвшинд хамтарч ажиллах анхны санал тавьж дэмжлэг авснаар энэ ондоо багтаан оюутан солилцооны санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо. Мөн соёл, урлагийн салбарын хүрээнд Ирланд улсын соёлын агентлагаар дамжуулан соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулах боломж, шинжлэх ухаан ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр багш солилцох, сургалтын хөтөлбөрийн агуулгыг баяжуулах чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар дурдлаа.

    Ирланд улс нь морин спортыг өндөр түвшинд хөгжүүлсэнээр улсынхаа аялал жуулчлалын томоохон хэсэг болгосон туршлагатай юм байна. Энэ хүрээнд сайн туршлага солилцон, морин спортын эрх зүйн орчныг сайжруулж, шинэ түвшинд гаргаж ажиллахыг УИХ-ын дарга М.Энхболд санал болгосны дагуу ажил хэрэг болгон ажиллах талаар хоёр тал санал солилцлоо.
  • Дүүргийн ИТХ-ын ажилтнууд сургалтад хамрагдлаа

    Дүүргийн ИТХ-ын ажилтнууд сургалтад хамрагдлаа

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ”Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай  хамтран Нийслэл, дүүргийн Хурлын албаны иргэний оролцоо хариуцсан хэлтэс, хороодын иргэний танхимын ажилтнуудын ажлын чиг үүргийг боловсронгуй болгох, мэдээлэл хүргэх, тэдгээрийн хамтран ажиллах, туршлага мэдээлэл солилцох боломжийг бий болгох зорилгоор Нийслэл, дүүргийн хурлын ажлын ажилтнуудад зориулсан сургалт семинарыг Нийслэлийн Иргэний танхимд өнөөдөр буюу 5 сарын 01-ны өдөр амжилттай  зохион байгууллаа.
  • ТОП-100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК тэргүүллээ

    ТОП-100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК тэргүүллээ

    Монгол Улсын 2017 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо. “ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тэргүүлж  “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК, “Хаан банк” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Монголын алт” /МАК/ ХХК, “Худалдаа хөгжлийн банк, “Тийсс Монгол” ХХК, “НИК” ХХК, “Тавантолгой” ХК эхний аравт жагссан байна. Нэр бүхий 65 аж ахуйн нэгж гурван жил дараалан “ТОП-100” аж ахуйн нэгжид багтсан бол шинээр 17 аж ахуйн нэгж нэмэгджээ.
  • УИХ-ын гишүүн З.Нарантуяа Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзав

    УИХ-ын гишүүн З.Нарантуяа Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзав

    УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр (2018.04.30) Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Жэйсон Аллфорд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад гүйцэтгэх захирлын зөвлөх Варик Вайт, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Түен Д.Нгүен нар оролцсон юм.



    Төлөөлөгчид Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Дэлхийн банк, ОУВС, IFC зэрэг санхүүгийн байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийн, үр дүнгийн талаар танилцуулав. Мөн төсвийн алдагдал буурч, эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарсан нь нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээс макро эдийн засаг тогтворжиж байгаатай холбоотой хэмээн онцоллоо.



    УИХ-ын гишүүн З.Нарантуяа Дэлхийн банк, ОУВС-ийн санхүүгийн дэмжлэг, хэрэгжүүлж буй хөтөлбөр нь богино хугацааны зорилт буюу төсвийн алдагдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн орчинг сайжруулах, төсөв санхүүгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад үр дүнгээ өгч байгаа хэдий ч цаашид өсөлтийг тогтвортой байлгахад чиглэсэн урт, дунд хугацааны бодлогын зорилтыг тодорхойлоход Дэлхийн банк, ОУВС илүү анхаараасай гэж хүсч буйгаа илэрхийлэв.
    Түүнчлэн нэг салбараас хамааралтай эдийн засгийн эмзэг эрсдэлтэй байдал үргэлжилсэн хэвээр байгааг дурдаад, ялангуяа ядуурлын хувь хэмжээ дорвитой буурахгүй, өрхийн орлогын бодит өсөлтөд ахиц гарахгүй, нийгмийн давхрагуудын орлогын түвшний ялгаа их байгааг онцолж, үүнд анхаарсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд нь Засгийн газарт зөвлөх, мөн орон нутгийн хөгжлийн шинэ бодлого стратегийг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газартай ажиллах цаашдын хамтын ажиллагаагаа чиглүүлэхийг төлөөлөгчдөөс хүслээ гэж УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Монполимет групп ”Топ 100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр шалгарлаа

    Монполимет групп ”Топ 100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр шалгарлаа

    Монгол Улсын Уул уурхайн салбарт тасралтгүй 25 жил мэргэжлийн, хариуцлагатай, ил тод, тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн МОНПОЛИМЕТ групп нь Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр дахин шалгарлаа.

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026