Их сургуулийн нэг ангийн 7 найз ангийнхаа Мишээлийн төрсөн өдрийг тэмдэглэхээр аялалд гарна. Гэтэл Мишээлийн найз залуу үл мэдэгдэх шалтгаанаар Билгүүн зугаалганд явсангүй. Хүн бүхний төлөө санаа тавьж явдаг, ажилсаг, халамжтай ч охидын анхаарлыг татаж чаддаггүй Тайванаа найзуудаа хотоос зайдуу орхигдсон байшинд дагуулан иртэл тэнд залуусыг санаандгүй аюул хүлээж байжээ.