Яруу найрагч М.Хүрэлсүх Соёлын тэргүүний ажилтан боллоо
М.Хүрэлсүх бол дууны яруу найргийн өнөөгийн томоохон төлөөлөгч билээ. 2011 оны Морин хуур наадамд хөгжмийн зохиолч С.Мөнхбатын аялгуу, яруу найрагч М.Хүрэлсүхийн шүлгээр бүтсэн дуучин Ө.Уянгын дуулсан “Хурмастын дууч шувуу” тэргүүн байрын шагнал хүртэж байсан бол өнгөрсөн жилийн наадамд мөн түүний шүлгээр бүтсэн Монгол Улсын төрийн шагналт, урлагын гавьяат зүтгэлтэн Б.Шаравын ая, М.Хүрэлсүхийн шүлэг, ардын жүжигчин А.Долгор, залуу дуучин Л.Солонго