М.Хулан тоглоно 2014/09/18 Санкт- Петербург хотын хөгжмийн сургуулийг төгсөж ирсэн хийлч М.Хулан “Classica Paradiso” буюу “Мөрөөдлийн Сонгодог” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ.
“Мөнхийн реп” эргэж ирнэ 2014/09/18 Хайрын дуунууд дуулж охидын зүрхийг булиглуулж явсан хамтлаг бол “Мөнхийн реп”. Саяхан болж өнгөрсөн “Дижитал” хамтлагийн тоглолтонд оролцон, ая дуугаа өргөж гэнэтийн бэлэг барьсан тус хамтлаг албан ёсоор эргэн нэгдэж шинэ уран бүтээл хийхээр болж байгаа аж. Тэд эргэж буцаж нийлнэ гэж гурван жилийн өмнөөс ярьсан. Тэгвэл энэ удаад үнэн ярьцгааж байгаа бололтой.
ДБЭТ-ын дуучид Солонгост тоглож байна 2014/09/18 БНСУ-ын Бусан хотноо болж буй Олон улсын хөгжмийн наадмын түншээр дуурь бүжгийн эрдмийн театр ажилллаж байгаа аж. Энэ хүрээнд тус театрын дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Г.Шижирболд нар хөгжмийн наадмын тоглолтод оролцож буй. 22 дахь удаагаа хөгжмийн наадмын үеэр буюу энэ сарын 16, 18, 20-нд манай дуучин Ж.Пуччини, Ж.Верди болон Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нарын бүтээлээс дуулж сонирхуулах гэнэ.
Б.Сарантуяа дууны санал асуулгаар дуугаа сонгожээ 2014/09/18 Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн уран бүтээл болгон нь хит болдог. Дуучний амьдруулсан уран бүтээлийг нь та энэ сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Best & Best Hit” тоглолтоос сонсох боломжтой. Дуучин Б.Сарантуяа энэхүү тоглолтонд дуулагдах дуугаа сонсогч олноосоо арван шилдэг дууг нэрлэнэ үү, тоглолтонд дуулах дууныхаа сонголтонд нэмэр болгох санаатай гэж өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэний дараа 900 гаруй коммент нь дундаас дуулах дууны жагсаалтаа гаргажээ.
“Anemonе” шинэ гишүүнтэй болжээ 2014/09/16 25-р суваг телевизийн “Making the band-1” шоунаас төрөн гарсан охидын хамтлаг бол “Anemonе”. Хамтлаг анх таван гишүүнтэй байгуулагдаж уран бүтээлээ хийж багагүй хугацаанд олны хайр хүндлэлийг татаж, анхаарлын төвд орж чадсан. Төд удалгүй хамтлагийн ахлагч бондгор хөөрхөн Оно арлын Япон улсад урлагийн чиглэлээр суралцахаар одсон.
Аав ээж учраа олно л биз, би л лав өвөө эмээтэйгээ 2014/09/16 Жүжигчин О.Бат-Өлзий, Сарантуяа нарын хүү Б.Тамир саяхан шинэ киноныхоо нээлтийг хийсэн билээ. Энэ үеэр түүний анхны эхнэр Г.Золзаягаас нь үлдсэн хөөрхөн охин Т.Цэгц-Үжин өвөө эмээтэйгээ хөтлөлцөн ирж харагдлаа.
Э.Бат-Үүл дарга хоёр өрөө байр гардуулна 2014/09/15 Жил бүр UBS телевизээс уламжлал болгон зохион явуулдаг “To be or not to be” театарчилсан шоуг зохиодог билээ. Энэ жилээс эхлэн уг шоуг Төрийн соёрхолт, ардын уран зохиолч С.Эрдэнийн нэрэмжит болгохоор болжээ.
Сай энд гарч ирэв 2014/09/15 “Ганнам Стайл” дуугаараа дэлхийг байлдан дагуулж зөвхөн энэ л дуугаар алдартай болж чадсан дуучин Сай буюу Пак Чэ Сан өдгөө Солонгосын төдийгүй дэлхийн алдартай хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг. Бүтэн 12 жил уран бүтээлээ туурвисан ч тэрээр нэг л дуугаар дэлхийн хөгжмийн ертөнцийг эзэгнэж чадсан билээ.
А.Хишигдалай анх удаа 2014/09/14 “Universy bers song” наадмын шилдэг оролцогч, “Besr of the best” наадмын гран прийн эзэн дуучин А.Хишигдалай энэ сарын 26, 27-нд анхны бие даасан тоглолтоо Strings night club”- д хийх гэж байна. Уг тоглолт нь 100 хувь амьд хөгжимтэй хийхээр төлөвлөжээ
Олон улсын үзэсгэлэн зохиогдоно 2014/09/11 Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар түншлэл-2014” олон улсын үзэсгэлэн энэ сарын 11-15-ны өдрүүдэд болох гэж байна.
“Асур “ хамтлагийн анхны тайз 2014/09/11 “Нэгүн” студи, хөгжмийн зохиолч Окигийн продюсерлэж буй “Асур” хамтлаг нь хүүхэд залуусын дунд “Another” дуугаараа анх танигдсан билээ. Харин тэд өнгөрсөн амралтын өдрөөр анхны тайз, эхний үзэгчидтэйгээ халуун дотноор уулзсан бөгөөд энэ нь сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа байсан юм.
“Best & Best Hits” роп попынхон 2014/09/10 Монголын роп попын салбарт өөрсдийн байр суурь, орон зайгаа хэдийнээ тогтоосон роп попын акулууд гэж нэрлэгддэг хамтлаг, дуучид “Best & Best Hits” нэртэй тоглолтонд нэгдэх гэж байна. Энэ сарын 20-нд Төв цэнгэлдэхэд ганцхан удаа тоглох тэдний тоглолтыг үзэгчид тэсэн ядан хүлээж байна. Дашрамд дуулгахад тасалбар нь 30 мянган төгрөгийн үнэтэй юм байна.
Н. Наранбаатарын ”Сүүлчийн шөнө” 2014/09/08 “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Тэнгэрийн хүү”, “Шөнө амталсан нулимс”, “Парисын дарь эхийн сүм”, “Бооцоо”, “Танихгүй эмэгтэй захидал”, “Нүцгэн дурлал” зэрэг уран бүтээлүүдэд найруулагчаар ажиллаж байсан Төрийн соёрхолт, УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар удаах уран бүтээлээ толилуулах гэж байна.
“Miss Mongolia 2014” тун удахгүй 2014/09/05 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Miss Mongolia 2014” тэмцээн удахгүй болох гэж байна.
Б.Шүүдэрцэцэгийн сурагч нас 2014/09/04 Мисс, загвар өмсөгч, жүжигчин гээд олон цол гуншинг тун амжилттай хадгалж яваа Д.Шүүдэрцэцэг фэйсбүүк ертөнцөд “амьдрах” болсоор чамгүй удсан. Хайр дурлалаа ч тэндээсээ олов уу гэлтэй “MIXX”-ийн Тэмпотой хамт авахуулсан зургаа постлож, хэдэн зуун like аван хосууд facebook star болоод буй. Харин энэ бол ялдам, эмэгтэйлэг Шүүдэрээгийн сурагч насандаа эргэн очсон дүр төрх.
“Улаанбаатар” кино наадам ирэх сард болно 2014/09/04 Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран “Улаанбаатар” олон улсын хоёрдугаар кино наадмыг ирэх сарны 8-12-нд зохион байгуулахаар болжээ.
Ардын багш Г. Амгаланбаатар 2014/09/03 УДЭТ-ын жүжигчин Г. Амгаланбаатар энэ хичээлийн жилээс СУИС-д багшлахаар болжээ. Тэрбээр 2000 онд энэ сургуулийг дүүргэснээсээ хойш тасралтгүй 14 жил УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаа юм. СУИС-ийн Театр, урлагийн сургуулийн жүжигчний уран чадварын багшаар ажиллаж эхэлж байгаа Амгаа энэ жил дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг дааж авчээ. Энэ жилээс мөн найруулагч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар давхар суралцаж байгаа Амгаа хэсэгтээ сургуулиас салахгүй нь.
Г. Эрдэнэтунгалаг жүжигчин болжээ 2014/09/03 Дуучин Г. Эрдэнэтунгалаг өнгөрсөн жил өөрийн амьдралыг харуулсан кино концерт хийлгэж, шаггүй жүжигчин гэдгээ харуулсан билээ. Тэгвэл энэхүү авьяасаа улам дэлгэрүүлэн кинонд тоглож байгаа аж. “Тэгт тойрог” студийн уран бүтээлчид “Боржигон” хэмээх нэртэй олон ангит инээдмийн кино хийж байгаа бөгөөд дуучин бүсгүй дүр бүтээж байгаа гэнэ. Нэг өдөр, нэг амаржих газарт төрсөн дөрвөн хүүхдийн хөгжилтэй адал явдлыг харуулсан 50 ангит кинонд Г. Эрдэнэтунгалаг хээнцэр ганган, байнга л брэнд ярьдаг, айлын том охин Хонгороогийн дүрд тоглож байна.
Мисс Н.Ану олон улсын бикини модель боллоо 2014/09/02 БНХАУ-д 29 дэх удаагийн “World Bikini Model Internaitonal 2014” тэмцээн боллоо. Тус тэмцээнд 48 орны бүсгүйчүүд авьяас, гоолиг бие, оюун ухаанаараа өрсөлдсөнөөс манай улсын мисс “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Ану дэд байранд орлоо.