Диснейн алдарт бүтээл “Үзэсгэлэнт гүнж ба Жонон хоёр” хүүхэлдэйн кино анх 1991 онд гарч байсан бол энэ сарын 17-нд бүрэн хэмжээний уран сайхны кино болж үзэгчдийн хүртээл боллоо. Киноны гол дүрд та бидний сайн мэдэх Эмма Уатсон, Дан Стивэнс, Эван МакГрегор, Люк Эванс, Иан МакКэллэн зэрэг нэр хүндтэй жүжигчид тоглосон юм. Харин үйл явдал нь нэгэн их зантай ханхүү шулмын хараалд өртөж үзэшгүй муухай мангас болон хувирч байгаагаар өрнөх юм. Гагцхүү түүний хараалыг тайлж бүх зүйлийг хуучин хэвэнд нь оруулж чадах ганц зүйл бол хайр сэтгэл. Мөн бүрэн хэмжээний уран сайхны кино маань хүүхэлдэйн киноноосоо ялгарах хэд хэдэн зүйлтэй. Энд тухайлбал, Бэлл охины өнгөрсөн түүх болон Диснэйн бүтээлд анх удаа ижил хүйстэй дүр гаргасан зэргийг нэрлэж болно.