• Өсвөрийн шатарчид багаараа дэлхийн аварга боллоо

    Өсвөрийн шатарчид багаараа дэлхийн аварга боллоо

    Румын улсын Яйши хотноо дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Сурагчдын шатрын ДАШТ болж өнгөрлөө. Тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид 12 ангилалд 36 цогц медалийн төлөө есөн өрөг тоглож, аваргуудаа тодруулав
  • Хүрхрээ лигийн нээлтэнд оддууд цугларлаа

    Хүрхрээ лигийн нээлтэнд оддууд цугларлаа

    Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн, уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантайд зүй ёсоор тооцогддог “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шинэ улирал эхэллээ
  • Билл Гэйтс өдрийн 5000 төгрөгийн орлоготой байсан бол юу хийх байсан бэ?

    Билл Гэйтс өдрийн 5000 төгрөгийн орлоготой байсан бол юу хийх байсан бэ?

    Дэлхий дээр долоон хүн тутмын нэг нь буюу нэг тэрбум гаруй хүн өдрийн 2$ буюу ойролцоогоор 5000 төгрөгийн орлоготой амьдардаг гэсэн судалгаа байдаг. Үүнээс болж олон хүн өлсөж, зовж амь үрэгдэж байдаг билээ
  • Номын худалдаа өсөхөд хүүхдийн зохиол голлох үүрэгтэй

    Номын худалдаа өсөхөд хүүхдийн зохиол голлох үүрэгтэй

    Орчин үед хүмүүс цаасан ном худалдаж авахаас илүү электрон буюу гар утас, компьютер зэрэг төхөөрөмж дээрээ унших боломжтой номыг худалдан авах нь ихэссэн. Гэсэн ч өнгөрсөн онд Их Британи улсад номын худалдаа зургаан хувиар өсөж, электрон номын худалдаа гурван хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарчээ. Энэхүү хэвлэмэл номын худалдаа өсөхөд хүүхдийн ном, зохиол чухал үүрэг гүйцэтгэсэн гэнэ
  • Дуучин Т. Дэлгэрмөрөнгийн ХИЙМОРЬ цомог мэндэллээ

    Дуучин Т. Дэлгэрмөрөнгийн ХИЙМОРЬ цомог мэндэллээ

    Уянга ухаарлын олон дууг зүрх сэтгэлээсээ дуулж, орчин үе , үндэсний уламжлалт өнгө төрхийг  өөрийн дуу хөгжим, гадаад төрхөөрөө нэгэн зэрэг илтгэн харуулж чаддаг   Дуучин Т. Дэлгэрмөрөнгийн ХИЙМОРЬ цомог мэндэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ

    МЭНДЧИЛГЭЭ

    ​​​​​​​Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний үе үеийн удирдлага алтан мөрдэстэй генералууд Та бүхэндээ Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, энх тунх урт удаан наслах өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье
  • Скарлетт Иоханссон 72 настай ихэртэйгээ хамт оройг өнгөрүүлэхийг хүсжээ

    Скарлетт Иоханссон 72 настай ихэртэйгээ хамт оройг өнгөрүүлэхийг хүсжээ

    Өнгөрсөн долоо хоногт Reddit сүлжээний хэрэглэгч Денвер Жоел  өөрийн 72 настай эмээгийнхээ зургийг интернетэд байрлуулжээ. Уг зураг дээр түүний эмээ Жералдина 22 настай байсан бөгөөд Холливудын од Скарлетт Иоханссонтой усны дусал мэт адилхан байсан юм. Улмаар уг зураг цахим ертөнцөөр маш хурдтай тархаж алдарт жүжигчний сонорт хүрчээ. Иоханссон зургийг хараад хүмүүстэй санал нэг байгаа бөгөөд өөртэй нь тун адил байсанд гайхан Жералдина эмээд зориулж бичлэг хийн илгээсэн байна
  • Эрхүүгийн медиа форумд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид оролцож байна

    Эрхүүгийн медиа форумд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид оролцож байна

    Хоёр өдөр үргэлжлэх “Иркутский меридиан” чуулганы төгсгөлд маргааш шилдэг нийтлэл, мэдээ сурвалжлагыг шалгаруулж, “Ярослав Гашека”-ийн нэрэмжит шагналтуудыг тодруулах ажээ.

    Энэхүү чуулганд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид урилгаар оролцон Монгол улс дах Цахим сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, хоёр орны цахим сэтгүүлчид хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцож: Эрхүү хотын Улсын их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимээр зочлохоор болсон байна.
  • Хууль бусаар нааж байрлуулсан 8000 гаруй зар, хуудсыг хуулжээ

    Хууль бусаар нааж байрлуулсан 8000 гаруй зар, хуудсыг хуулжээ

    Улаанбаатар хотын зам талбай, гэрэлтүүлгийн шон, бусад нийтийн эзэмшлийн хана, хашаа, хайсан дээр маш их зарлал нааж, орчныг бохирдуулдаг. Энэ нь зам талбай цэвэрлэдэг тохижилт үйлчилгээний компанийн ажилчдад маш их хүндрэл учруулж байгаа талаар өнөөдөр Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн С.Аригуун хэлэхдээ “Зам талбай дээр үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлын хажуугаар шон, хана туурган дээр байгаа зарлал наалтуудыг хуулах үйл ажиллагаанд маш их цаг зарцуулж, эргээд хог хаягдал бий болгож, орчныг бохирдуулахад нөлөөлж байна. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандаж, зар сурталчилгааны холбогдох хуулийн дагуу болон НИТХ-ын 63 дугаар тогтоолын дагуу уг үйл ажиллагаагаа ном журмаар нь явуулахыг уриалж байна.” хэмээлээ.

    Зарлал, сурталчилгааны хуудас наадагтай холбоотойгоор аюч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын тасгийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн хэлэхдээ “НИТХ-ын 63 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас тодорхой арга хэмжээ авч байна. Тухайлбал, 2017 оны эхний 3 сард хууль бусаар хаяг, зарыг гудамж талбайд ил байрлуулсантай холбогдуулан гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд 8000 гаруй зар, хуудсыг хурааж ажиллалаа. Тухайн зарыг байрлуулсан 108 иргэнийг утасны дугаараар нь илрүүлж хариуцлага тооцсон. Нийт 600 гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид хариуцлагыг чангаруулж, хууль бусаар гулгаа массаж, саун гэх зарыг гудамж талбайд ил байрлуулсан бол шүүхээр баривчлуулах хүртэл арга хэмжээ авна. Иргэдийг хууль бус ийм төрлийн ажилд оролцохгүй байхыг анхааруулж байна.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Англи хэлний чуулган ирэх сарын 02-нд болно

    Англи хэлний чуулган ирэх сарын 02-нд болно

    Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагаас гурав дахь жилдээ Англи хэлний чуулганыг ирэх 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтад дэлхийн TESOL-ын Ерөнхийлөгч асан, АНУ-ын Бригам Янгийн Их Сургуулийн доктор, профессор Нэйл Ж. Андэрсон, тус сургуулийн Англи хэл, Хэл шинжлэлийн тэнхимийн доктор, профессор Норман В.Эванс, TESOL хөтөлбөрийн захирал, дэд профессор, доктор Майкл Пол, Сургалтын хөтөлбөр боловсруулагч хатагтай Сюзан Гонг болон төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын дунд сургуулиуд, хэлний сургалтын төвүүд, бизнесийн байгууллагуудын төлөөлөл зэрэг гурван зуу гаруй хүн оролцох юм.
    Чуулганд оролцогчид олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа хэл шинжлэлийн хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй, шилдэг арга барилуудаас суралцахаас гадна ярианы англи хэлээ сайжруулах, дадлага хийх, үгийн сангаа баяжуулах, биеэ дайчлан суралцах арга барилаа дээшлүүлэх, хичээлд суралцагсдын оролцоог нэмэгдүүлэх, суралцагсдын хэрэгцээн дээр тулгуурлан заах талаар мэдлэг, арга зүй олж авах аж.
    Дашрамд дуулгахад, Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллага нь арьс өнгө, гарал угсаа, шашин шүтлэг үл харгалзан дэлхий даяар хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг бөгөөд Монгол улсад худаг, цэвэр ус гаргах, тэргэнцэр хандивлах, дутуу нярайн сэхээн амьдруулах сургалт явуулах, хүмүүсийн бие даасан байдлыг дэмжих, ярианы англи хэл заах, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах зэрэг төслүүдийг 1993 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага юм.
60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026