Зөн билэгч Дмитрий Волохов найзуудын хамт хандив өргөлөө
Оросын Зөн билэгч Дмитрий Волохов хэсэг нөхдийн хамт 32 хүүхдийн ээж сайхан сэтгэлт Сарнай бүсгүйн гэрт өчигдөр зочилсон байна. Улмаар асрамжийн газар барих аянд нь хандив өргөж, сэтгэлийн дэм болж, хүүхдүүдтэй нэгэн сайхан өдрийг өнгөрүүллээ. Тодруулбал, “Оросын зөн билгийн тулаан-ы” 13-р дугаарын ялагч Димитрий Волохов сайхан сэтгэлт Сарнайгийн гэрт очиж ”Сарнай хүүхдийн төв” бүтээн байгуулалтын аянд нэгдэн хувиасаа 500000 төгрөгний хандив өргөлөө