• “Би сэргийлж чадна. Харин та” уриан дор тэмдэглэнэ

    “Би сэргийлж чадна. Харин та” уриан дор тэмдэглэнэ

    “Би сэргийлж чадна. Харин та” уриан дор тэмдэглэнэ
    Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд энэ өдрийг ”Би сэргийлж чадна, харин та” гэсэн уриан дор тэмдэглэхээр болжээ. Арга хэмжээний хүрээнд кино театрууд өсвөр үеийн хүүхэд, залууст ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий богино хэмжээний видеог эхлэхийн өмнө үзүүлэхээр болсон байна. 2017 оны 11-р сарын 21-ний байдлаар, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Түүнчлэн энэ онд нас баралтын таван тохиолдол бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдлийг үгүйсгээд байна. Харин халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн бөгөөд ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувийг 25-34 насныхан эзэлж байна.
  • Монголд нисдэг тэрэг нийлүүлэх талаар судлана

    Монголд нисдэг тэрэг нийлүүлэх талаар судлана

    Монголд нисдэг тэрэг нийлүүлэх талаар судлана
    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Элизабет Барсак, БНХАУ дахь БНФУ-ын Элчин сайдын яамны Иргэний хамгаалалтын атташе, дэд хурандаа Фредэрик Ломм, БНФУ-ын “Софэма” группийн дэд ерөнхийлөгч ноён Франсуа Фредэрик, “Тиссеран” нисдэг тэрэг хариуцсан мэргэжилтэн ноён Марк Монжу, “Дэсотэл” группийн экспорт хариуцсан захирал ноён Марк Ларив, гал унтраах тусгай зориулалтын машин үйлдвэрлэл хариуцсан захирал ноён Алайн Пэррү нарын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. БНФУ-ын Софема, Дэсотэл группуудын төлөөлөгчдийн Монгол улсад хийж буй ажлын айлчлалын гол зорилго нь Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, аврах болон гал унтраах ажиллагаанд ашиглаж буй техник тоног төхөөрөмжтэй танилцах, Монгол Улсын Онцгой байдлын албанд нисдэг тэрэг ашиглах, гал унтраах, аврах үндсэн албаны автомашин нийлүүлэх төслийг санхүү, техникийн талаас эцэслэн шийдвэрлэхийн тулд нөхцөл байдалтай газар дээр нь танилцах юм. Ямартай ч энэ айлчлалын дүнд Онцгой байдлын алба аврах, эрэн хайх ажиллагаанд нь хамгийн ихээр хэрэг болдог өөрийн гэсэн нисдэг тэрэгтэй болох эхний алхам тавигдаж байна.
  • Нийслэлийн  төсвийн  хөрөнгө  оруулалтыг  юунд зарцуулах талаар иргэд саналаа өгчээ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах талаар иргэд саналаа өгчээ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах талаар иргэд саналаа өгчээ
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Улаанбаатар хотын 2018 оны төсвийн төсвийг хэлэлцэж байна. Төсөв хийх явцдаа Нийслэлийн засаг даргын тамгын газар иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, санал хүсэлт авчээ. 2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр санал асуулгын хуудсаар давхардсан тоогоор мянга гаруй иргэн санал өгсөн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараахь ажилд зарцуулахыг нийслэлийн иргэд хүсчээ
    Үүнд,
    1.Гэр хороололын дахин төлөвлөлт
    2.Нийтийн эзэмшлийн зам , талбайн тохижилт
    3.Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
    4.Авто зам барих, засварлах
    5.Гэр хороололын айл өрхийн цахилгаан хангамж
    6.Нийтийн тээвэр
    7.Орон сууцны дээвэр, цахилгаан шатны засвар
    8.Үерийн хамгаалалтын барилга
    9.Сургууль, цэцэрлэгийн барилга
    10.Тоглоомын талбай
    11.Үерийн хамгаалалтын далан
    12.Ус түгээх байр
    13.Гэрэлтүүлэг, камержуулалтт
    14.Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлт
    Эмнэлэгийн хүртээмжийн талаар их санал өгсөн байна. Нээлттэй хэлэлцүүлгийн үед иргэдээс хамгийн олон санал авсан төсөл, арга хэмжээг нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөд тусгажээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Сэржмядаг охиныг Замын Үүдийн дулааны шугамын худгуудаар хайжээ

    Сэржмядаг охиныг Замын Үүдийн дулааны шугамын худгуудаар хайжээ

    Сэржмядаг охиныг Замын Үүдийн дулааны шугамын худгуудаар хайжээ
    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсноос хойш 26 хоногийн хугацаа өнгөрлөө. Гэвч одоо болтол сураг чимээгүй хэвээр байна.
    Эрлийн ажиллагаа 12 сарын 2-ны 21:41 цагт эхэлсэн байдаг бөгөөд энэ сарын 23-нд Замын үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, хоёр автомашинтайгаар тус сумын төвийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерын дүрс бичлэгийг шалгаж, үр дүнд хүрээгүй. Харин өчигдөр тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10, Цагдаагийн хэлтсийн 16, нийт 26 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр Замын Үүд сумын төвийн дулааны, цэвэр болон бохир усны шугамын худагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Гэвч мөн л үр дүнд хүрээгүй тул өнөөдөр эрлийг үргэлжлүүлж байгааг эх сурвалж мэдээлэв.
  • Чехийн элчин сайдын яамнаас визний цагийг утсаар авдаг боллоо

    Чехийн элчин сайдын яамнаас визний цагийг утсаар авдаг боллоо

    Чехийн элчин сайдын яамнаас визний цагийг утсаар авдаг боллоо

    Чехийн ЭСЯ-наас визний цагийг интернэтээр биш утсаар авахаар болсон байна.
    Визапойнт бүртгэлийн систем дуусгавар болсонтой холбогдуулан 2017 оны 11-р сарын 24-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд шинэ бүртгэлийн системийг эхлүүлжээ. Визапойнт системийг нийт 37 оронд хаажээ.
    Тухайн системийг нэвтрүүлснээр виз мэдүүлэгчдэд мэдээлэл ил тод болох аж. Мөн визийн мэдүүлгийн үеэр бий болдог авлига хээл хахуулийг тэглэж байгаа гэнэ.

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026