Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг
хэрэгжүүлж эхэлсэнээс хойш арван жил өнгөрч
байна. Хүн амын огцом өсөлт нийслэлд бий болж, шилжин ирэгсдийн ихэнх хувь нь
гэр хороололд суурьшсанаар, гэр хорооллын хяналтгүй эрчимтэй тэлэлт, мөн
тээврийн хэрэгслийн өсөлт зэрэг нь хотын байгаль-экологид сөргөөр нөлөөлж
байна. Хотын инженерийн нэгдсэн хангамжтай хэсэгт эмх замбараагүй барилгажих
процесс хүчтэй явагдаж байна. Хотын эдийн засаг, нийгэм, инженерийн дэд бүтэц,
авто зам, нийтийн тээвэр энэхүү өсөн нэмэгдэж буй хүн амын үйлчилгээг хангах
хэмжээнд хөгжиж чадахгүй байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас Улаанбаатар хотын
2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсны үндсэн дээр нийслэл хотыг
2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх шаардлагатай
болсон. Монгол улсын засгийн газрын 2010 оны 13 дугаар тогтоолоолыг үндэслэн
энэхүү төлөвлөгөөнд тодотгол хийн
боловсруулах ажлыг Нийслэлийн зураг Төслийн Хүрээлэн бусад мэргэжлийн
байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хийж гүйцэтгээд олон нийтийн дунд
хэлэлцүүлэг хийж, санал авах ажил хийгдэж эхэллээ. Энэний дагуу “Хотыг яаж хөгжүүлэх
вэ?” гэсэн нэрийн дор энэ сарын 20-оос соёлын төв өргөөнд уран зургийн үзэсгэлэн
зохион байгуулах аж. Үзэсгэлэн 14 хоног үргэлжлэх юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна