Сирийн сөргөлдөөн Ливанд халдав

2012 оны 02-р сарын    13-ны  9 цагт Сирийн үймээн хөрш Ливанд халдав. Триполи хотод Ассадын  талынхан ба түүний эсрэг хүмүүсийн сөргөлдөөн ширүүсч, сөргөлдөөнийг зогсоохоор армийн анги нэгтгэлийг илгээжээ. Ливийн арми суннитийн радикал бүлгийн Баб Таббана дүүрэг болон Ассадыг дэмжигч алавитууд амьдардаг Жебель Мохсен дүүргүүдийг тусгаарлаад байна.
Сирийн эрх баригчид босогчид Ливанаас зэр зэвсэг оруулж ирж байна гэдэг болов. Мөн тэндээс тэсрэх төхөөрөмжтэй машинууд ирж байгаа гэнэ. Ливаны хэвлэлд бичсэнээр Сирид оруулах гэж байсан зэвсгийн Триполи дэх агуулахад дэлбэрэлт гарчээ. Ливанд Сирийн талынхны мөргөлдөөний улмаас хоёр хүн амиа алдаад байгааг “Reuters” мэдээлэв. Ливан албан ёсоор Сирийн хямралын асуудалд дундыг барьсан байр сууринд байгаа. Гэсэн ч Ливаны сөрөг хүчний лидер Саад Харири Сирийн босогчдыг дэмжиж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025