Ц. Хулантай хамт Балбар найрагч ч бухимдаж байгаа даа…

Очирбатын Дашбалбар агсаны 55 насны ойд зориулсан “Эх орон- оюун санаа-яруу найраг” хэмээх яруу найргийн наадам  энэ сарын  10-нд буюу түүний төрсөн өдрөөр болж өнгөрлөө. Наадмыг нээж Б.Жаргалсайхан гавьяат  найрагч агсаны үгээр бүтсэн  “Бороо” хэмээх дуугаар нээж, оролцогч оюутан залуусыг шүлгэн хураа харамгүй хайрлаарай хэмээн ерөөсөн. Гэвч сайхан ерөөлсөөр эхэлсэан наадам сэтгэлд хүрсэнгүй. Эхний давааны  2-р  дүйзээс угийн үнэн, хатуу үгтэй яруу найрагч Ц.Хулангийн тэвчээр барагдсан бололтой, “Балбар ах байсан бол “муу гөлөгнүүд минь” гэж харааж байгаа ш дээ” гэсээр тэмцээнийг орхиж гарлаа. Найрагч хатагтайг бухимдуулсан учир шалтгаан нь залуу шүлэгчдийн хэт өөрийгөө мэдэрсэн байдал, мэдлэггүй “тэнүүлч” шүлэгнээс болсон хэрэг. Арга ч үгүй биз. Монголын утга зохиолын тэнгэрт нэгэн цагт гялалзаж явсан их найрагчийн залгамж халаа шинэ цагийн залуусын шүлэг найраг нь солиотой амттай биш юм гэхэд ядахдаа тайзан дээр биеэ авч явах соёл, урлагийн алтан тайзыг хүндлэх наад захын ухаан дутагдаж байсан нь хэн хүний бухимдлыг барахаас аргагүй байсан. Омог бардам  их найрагч ч гэсэн тэнгэрийн орноос Ц.Хулан хатагтайн нэгэн адил бухимдаж байгаа даа.. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025