МАН-ын бүлгийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан өнөөдөр "А" танхимд,  Ардчилсан намын бүлгийн хуралдаан "Б" танхимд хуралдахаар зарлагдсан билээ.  АН-ын бүлгийнхэн энэ хурлаар УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Лүндээжанцан нараас өргөн мэдүүлсэн Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн байдлаар хэлэлцэх аж. Мөн өнгөрсөн баасан гарагт УИХ дахь АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээс завсарлага авсан. Тиймээс  УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн дээрх тогтоолын төслийг мөн өнөөдөр хэлэлцэхээр болж хуралдаан үргэлжилж байгаа бол МАН-ын бүлгийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025