Ерөнхийлөгчийн ивээл ба хагас галзуурал

Манайхан дунд дэлгэрээд байгаа нэгэн хэвшил болсон зүйл бас байна аа. Хэн нэгэн эрхэм гарч ирээд хэнд, юу ч хамаагүй хэрэгтэй хэрэггүй шагнал, одон тэмдэг, цом өгдөг зан заншил гэх үү дээ. Тэрийгээ бас зүгээр дуугүйхэн өгчихгүй ээ тэрний ч нэрэмжит, энэний ч ивээл дор гээд л залж өгнөдөө харин ч нэг. Тухайлбал удахгүй болох гэж буй “Морин хуур 2011” наадамын үеэр ерөнхийлөгчийн цом, БСШУ-ны яамны сайдын нэрэмжит цомын эздийг тодруулна ч гэх шиг. Яадаж байхад ерөнхийлөгчийн, сайдын цом гээд нэрийдчихсэн байгаа юм аа. Өөрсдөө хийгээд өгчих гэж байгаа юм шиг сүртэйг нь яана. Түүгээр ч барахгүй энэ сарын 18,19-нд болох “Монгол язгуур урлаг” тоглолтын бас ерөнхийлөгч маань ивээлдээ авч буй. Уг нь ерөнхийлөгчийн шагнал гэдэг авсан, өгсөндөө бол нэр хүндийн л хэрэг байх. Даанч юм ихэдхээрээ үнэ цэнээ алддаг хойно.  “Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө” гэгчээр Ё.Отгонбаяр сайд хүртэл юу ч билээ. Эгээ нь л мань мэтийнхээ нэрийг хэлээд энэ тэнд юм тараачихгүй юм даа. Ингэж хагас галзуу хүний юм хийж явахаар ажилаа олигтойхон хийгээд ард түмнийхээ хүндэтгэлийг харин өөрсдөө хүртэж явбал зүгээрсэн.
Р.Болд
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • gogo
    unen heljee harin bur dendeed bgaan yum heterheree yu boldog bilee tiim biz
    2012 оны 02 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025