Б.Дамчаа агсаны үргэлжлэл

Монголын кино дэлгэцэнд мөнхөрсөн Исмэл тайжийн дүрээрээ ард түмнийхээ дунд мөнхөрсөн АЖ Б.Дамчаа агсаныг одоо ч тайз нь үгүйлсээр байгаа. Сүүлийн кадраа “Би чамд хайртай-2” кинонд үлдээсэн энэ их хүнийн хүүхдүүд эцгийнхээ авьяасыг өвлөж урлагт цахиур хагалах байх гэж хүлээдэг хүн ч цөөнгүй. Тэрээр 6 хүүхэдтэйгээс ганц нь урлагийн замд хөл тавьсан. Урлагийнхан тэр дундаа хөгжимчдийн андахгүй таних түүний Д.Түвшинтөр гэдэг бөгөөд Монголд тун ховорхон мэргэжил эзэмшсэн нэгэн. Сонгодог урлагийн өлгий нутаг Итали улсад хөгжим урлаач мэргэжлээр 4 жил суралцаж 2005 онд төгсөж ирсэн хөгжмийн мастер маань хувьдаа “Сеттимо” хэмээх компанитай бөгөөд энэ нь Монголдоо ганц байдаг сонгодог хийл зэрэг барууны хөгжмийн зэмсэг урладаг газар. Маш нарийн ур хийж, ажиллагаа шаарддаг сонгодог хөгжмийг тун ч чамбай урладаг түүнд хөгжмийн урлагийнхан тун ч элэгтэй ханддаг юм билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • zochin
    Damchaa guaig shutej bishirch yavdag daa.
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025