Хонь - (3/21-4/19)
Бие болон сэтгэл хямарч болзошгүй. Хэрвээ та 4-р сарын дундуур төрсөн бол сэтгэл санааны гүн хямралд орохоос болгоомжил. Үдээс хойш байдал дээрдэж, сэтгэл санаа тогтворжино. Санхүүгийн асуудалтай холбоотой сайн мэдээ дуулна. Зарим тань ашигтай наймаа хийнэ. Санхүүгийн баримтуудаа цэгцтэй байлгаж, чухал бичиг баримтад гарын үсэг зурахдаа дахин дахин сайн нягтал.
Үхэр - (4/20-5/20)
Ажигч гярхай, хянуур байх өдөр. Оюуны ачаалал ихэдвэл толгой өвдөх магадлалтай. Сурган хүмүүжүүлэгч багш нар үр бүтээлтэй ажиллана. Бусдаас суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх арга туршлагаа хуваалцах, хамтран ажиллахад тохиромжтой.
Ихэр - (5/21-6/21)
Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурах, шинээр ажил төрөл эхлэхээс зайлсхийвэл зохино. Учир нь та буруу бодож, дулимаг тооцоо хийх магадлал өндөр байна. Мөнгөндөө хямгатай байхгүй бол алдаж гээж мэднэ.
Мэлхий - (6/22-7/22)
Өнөөдөр хариуцлагатай байх өдөр. Нөлөө бүхий хүмүүстэй харилцаа холбоотой байвал зохино. Учир нь таны авсан чухал мэдээлэл хожим нь аминд орно. Дээрээс танд хийж гүйцэтгэхэд амаргүй зүйлийг даатгах бололтой. Гэвч хичээж ажиллавал амжилтад хүрнэ. Мөн ажлын тайлан тооцоо нэхэгдэх магадлал буй.
Арслан - (7/23-8/22)
Мэдээллийн өдөр. Өглөөнөөс эхлээд сонин хачин зүйл сонсоно. Шинэ мэдээ мэдээлэл дунд эерэг ч, сөрөг ч мэдээлэл байна. Тиймээс цагийн ихэнхийг мэдээллийг боловсруулах, цэгнэхэд зориулна. Гэрээ хэлцэл, харилцаа холбоо чухалчлагдана. Анагаах ухаан, техникийн салбарт ажиллагсад ажил ихтэй байна. Холын замд гарвал сэтгэлд нийцсэн шинэ хүнтэй танилцана.
Охин - (8/23-9/22)
Хамтын ажиллагааны өдөр олноороо нэгэн зорилгод нэгдэн ажиллавал өндөр үр дүнд хүрнэ. Оюуны чадавхи нэмэгдэнэ. Зөн билгээ, хувь тавилангийн тэмдгүүдийг анхаар. Эндээс та мөн чанартаа нэвтрэх түлхүүрийг олно.
Жинлүүр - (9/23-10/22)
Санхүүгийн байдлаа сайжруулах, мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой өдөр. Хувийн төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ. Зарим нь томоохон эд зүйлийг боломжийн үнээр худалдан авна. Хоол хүнсээ анхаарч, эрүүл зөв хоолны дэглэмийг дага.
Хилэнц - (10/23-11/21)
Мэдээллийн өдөр. Өглөөнөөс эхлээд сонин хачин зүйл сонсоно. Шинэ мэдээ мэдээлэл дунд эерэг ч, сөрөг ч мэдээлэл байна. Тиймээс цагийн ихэнхийг мэдээллийг боловсруулах, цэгнэхэд зориулна. Гэрээ хэлцэл, харилцаа холбоо чухалчлагдана. Анагаах ухаан, техникийн салбарт ажиллагсад ажил ихтэй байна. Холын замд гарвал сэтгэлд нийцсэн шинэ хүнтэй танилцана.
Нум - (11/22-12/21)
Баяр баясгалантай, өөдрөг цовоо байвал амжилтанд хүрнэ. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ хүмүүстэй танилцах, туршлага мэдээлэл солилцох нь ашигтай. Утга зохиол, урлагийн салбарт ажиллагсад бүтээл туурвил арвинтай байна.
Матар - (12/22-1/19)
Зөрчилтэй өдөр. Зайлшгүй хийх шаардлагатай уйтгартай ажил үүрэг болон шинэ содон санаа хоёрынхоо алийг нь барьж авахаа мэдэхгүй байна. Таны хүлээсэн үүрэг харнуцлага, гэр бүлийн үнэт зүйлдээ хандах хандлага, үзэл бодолд том өөрчлөлт орно. Бусдад өгсөн амлалтаа биелүүлэхэд сайн. Эцэг эхдээ санаа тавих хэрэг гарна.
Бумба - (1/20-2/18)
Өдрийн эхний хагас чөлөөтэй бодож сэтгэх, уран зөгнөл төсөөлөлд автахад ээлтэй. Харин аливаа чухал ажил хэргийг үдээс хойш барьж авбал амжилттай хэрэгжинэ. Хамт ажиллагсад болон удирдлагадаа юу чадахаа харуулаарай. Эрүүл мэнддээ анхаарвал үр дүн сайтай байна.
Загас - (2/19-3/20)
Хариуцлагатай өдөр. Хэрвээ та шийдэмгий, идэвхитэй байвал амжилтад заавал хүрнэ. Ажил хэрэгч хөдөлмөрч хүмүүсийн хувьд бүх боломж нээлттэй байна. Аливаад чин сэтгэлээсээ хандаж, юунаас ч битгий ай. Идэвхитэй, шинэчлэгч хүмүүс амжилтанд хүрнэ. Судлаач шинжээч, жүжигчдийн хувьд маш сайн өдөр.
Сэтгэгдэл байхгүй байна