АН-ын даргын сонгуулийн саналыг гараар тоолно

АН-ын даргын сонгууль болоход хоёрхон хоног үлдлээ. Санал хураалт энэ сарын 29-ны өдрийн 07.00 цагт эхэлж, 22.00 цагт өндөрлөх юм. Намын даргын сонгуульд С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Намын даргын сонгуулийг УИХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаатай ижил зарчмаар явуулна.

Тодруулбал, АН-ын гишүүд өөрийн харьяалагдах аймаг, дүүрэг, сумын намын хорооны санал авах байранд очиж, саналаа өгнө. Санал авах ажиллагаа орон даяар зэрэг эхлэнэ. УИХ-ын сонгуулиас ялгаатай нь саналыг гараар тоолох аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025