Залуу дуучин Х.Мөнгөнцэцэг яг л ийм уриатай мэт өөрийн уран бүтээлийн чиг хандлагаа тодорхойлсон гэж болно. “Хайрын дээд хань минь” дууг СТА Т.Дэлгэрмөрөнтэй хамтран дуулсан бүсгүйн гургалдай хоолой мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж өндөр үнэлгээ аваад байна. Харин масс бол бүсгүйн дуу хоолойг бишрэхээс гадна бие галбирт нь харц чулуудахгүй өнгөрч чадаагүй. Нийтийн, зохиолын дуучид янз бүрийн дээл өмсөн үнэт эдлэл нүдээ далд ортол гоён дуулдаг хэв маягийг тэрээр эвдэж орхилоо. Яагаад нийтийн дуучин хүн сайхан бие галбиртай, Холливудын оддыг санагдуулам имиж бүрдүүлэлттэй байж болохгүй гэж? Хэт нүсэр байдлаас татгалзан өөрийн залуу насаараа гоёсон нь шүүмжлэл магтаал аль алийг нь дагууллаа. Залуу халуун насанд, тэгэх тусмаа сайхан хүүхэнд тохиолдох ёстой зүйл. Угаас мань хүн нийтийн дууны отгон гүнж хэмээх өргөмжлөлтэйгээр анх олонд танигдаж байв.

Харин уран бүтээлчийн хувьд тэрээр СУИС-т дуурийн дуулаачийн анги дүүргэсэн, МУГЖ С.Ганзоригтой хоршиж дуулсан анхны бөгөөд цор ганц эмэгтэй дуучин. Хоёр цомог гаргасан, бие даасан тоглолт хийж байгаагүй. Харин анхны бие даасан тоглолтоо шинэ оны эхээр буюу энэ 1-р сарын 20-нд Бөхийн өргөөнд хийх гэж байгаа аж. Тоглолтын нэр “Уулзахын хүслэн”.
Сэтгэгдэл байхгүй байна