Сэлэнгэ аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл, дэгдэлт ихэсч байгаа учир тус аймгийн Засаг даргын захирамжаар хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ.

Тус захирамжаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2017 оны нэгдүгээр сарын 19-өөс эхлэн 30-ний өдрийг хүртэл түр зогсоосон байна. Мөн эдгээр өдрүүдэд олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, нийтийн цуглаан зохиохыг хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025