Ерөнхийлөгч цэргийн дээд цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол олгов. Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Дуламсүрэнгийн Даваад дэслэгч генерал, ТЕГ-ын тэргүүн дэд дарга хурандаа Буянхүүгийн Доньжчимбууд бригадын генерал, ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн орлогч хурандаа Хожгорын Лхагвасүрэнд бригадын генерал, ХХЕГ-ын Захиргаа, удирдлага эрхэлсэн орлогч хурандаа Жамсрангийн Бямбасүрэнд бригадын генерал, ШШГЕГ-ын дарга хурандаа Цэвэгмэдийн Амгаланбаярт бригадын генерал цол тус тус олголоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025