
Д.Жавхаасайхан “Авьяаслаг Монголчууд” шоуны тайзнаас шүүгчдэд хөгшин настайгаараа дуудагдан буусан М.Дүгэрсүрэнтэй хамтран уран бүтээл хийхээр болсон мэдээ олныг баярлуулаад буй.Тийм ээ, уртын дуу нойрсох болоогүй, нойрсох ч учиргүй. Түүний бас нэг хамтарч олонд сайтар таниулсан дуучин бол Б.Алтанжаргал. Эгэл жирийн жолооч эгэлгүй сайхан дуулах, зүс царай нь ардын дуунд гардаг Юндэн Гөөгөө гэмээр нь олны хайрыг татсан. Хэрэв Б.Алтанжаргал, М.Дүгэрсүрэн нар эмэгтэй хүн байсан бол бөгс бөөрөө зарж хөхөө өвлийн хүйтэнд хөхөө гаргаад ч хамаагүй од болох байсан биз. Дуу хоолой гэж гайхалтай эрэгтэй дуучид даруухан нь сайхан юм даа. Нээрээ М.Дүгэрсүрэнг “Залуу үеэ дэмжинэ” гэж шоунаас хассан гэмтэй С.Чимгээ шүүгч 47-той, харин “хөгшин” Дүгэрэээ 41-тэй гэнэ лээ. Мартагдах шахсан ардын авьяастнуудаа сэтгэл гарган дэмжиж буй Д.Жавхаасайхан салбартаа л аврагч, асран хамгаалагч шахуу болчихлоо шүү. “Хүсэл авай” тоглолтон дээр нь Б.Алтанжаргал шигтгээ болсон бол тун удахгүй Дүгэрээ тайзнаа авьяаслаг дүүгийн урилгаар дуулах нь байна.

Сэтгэгдэл (3)