Ордуудын өнөөдрийн зурхай

Хонь - (3/21-4/19)
Cap хувирамтгай Дэлхийн вантай нэгдэх тул санаанд оромгүй зүйл тохионо. Хайр сэтгэлийн шинэ адал явдал айсуй. Зарим Хонь гайхалтай, сайхан бэлэг хүлээн авч, хэрхэн хариу барихаа мэдэхгүй мухардалд орно. Заримдаа жижигхэн ч сэтгэл шингэсэн бэлэг юу юунаас илүү үнэтэй байдаг. Гадаадаас итгэхэд бэрх сайхан мэдээ ирж хөл газар хүрэхгүй баярлана. Эсвэл мөрөөдлийн газартаа очих тасалбар худалдан авах чадалтай болно.



Үхэр - (4/20-5/20)
Хэцүү ажлаас авсан мөнгөн шагнал эсвэл хэн нэгнээс авсан мөнгөн бэлэг таныг баян болгох боловч яг одоо өөрийн эрхгүй хорхой хүргэсэн зүйлээ худалдаж авахаас татгалзах хэрэггэй. Гэрээ хэлэлцээр тодорхой зүйлд оролцохоо удаан хугацаанд бодож боловсруул. Уур бухимдлаа эргэн харах юм бол ямар ч утгагүй дэмий зүйл байсныг ойлгох болно.

Ихэр - (5/21-6/21)
Өглөө эрт босч, гэрийн ажил болон бусад хувийн ажлаа амжуул. Хэрэгтэй гэж үзвэл өөрийгөө гадаад орчноос бүр мөсөн чөлөөлж, ажилдаа л анхаарлаа төвлөрүүл. Ингэснээр өөрийнхөө үүрэг хариуцлагыг сайтар ухамсарлаж, эргэлзээтэй байдлаас гарах болно. Та хэдийгээр хайр дурлалтай учирсан ч хэн нэг хүн таны сэтгэлийг татах болно. Өөрийнхөө бодолд бус зүрх сэтгэлдээ захирагд.  

Мэлхий - (6/22-7/22)
Сар таны нэр алдар, нэр хүндийн нарны гэр Хонины ордод байрлаж байгаа тул бизнесийн зорилтууд таны анхаарлыг татах болно. Хэрэв ердийнхөөсөө арай өргөн хүрээтэй сэтгэх юм бол дахин дахин давтагдаад байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх арга замыг та олж харах болно. Энэ амжилт тань зиндаа нэгтнүүдийн чинь өмнө таны нэр хүндийг өсгөнө. Гадна талаасаа тайван харагдаж байвч өөртөө итгэх итгэл, аюулгүй байдлын мэдрэмж дутагдаж дотоод сэтгэлийн хямрал үүснэ.

Арслан - (7/23-8/22)
Найз нөхдөө түшиж явахад хэзэз ч алзахгүй. Таны цагийн хуваарь эмх цэгц муутай тул хаана хэнтэй байгаа гэдгээ үргэлж санаж явах хэрэгтэй. Дэлгүүр явах шаардлагатай бол эртхэн гараад ойр хавийн жижиг дэлгүүрүүдээс худалдан авалт хийхийг зөвлөж байна. Өнөөдөр огт төлөвлөөгүй зүйлсээ хийж байгаа гэдгээ та анзаарах бөгөөд харин цагаа сайн харж баримжаалах нь зүйтэй.

Охин - (8/23-9/22)
Өчигдрийн таатай байдал өөрчлөгдөж, таны тэвчээр ухааныг сорьсон олон асуудал гарч ирэх болно. Та хэт их ажлын ачааллаас болж нэлээд ядрах бөгөөд олон арга хэмжээнд оролцох ёстой болно. Ямар ч асуудал гарсан тэвчээртэй байхыг зөвлөж байна. Мөнгө санхүүгийн байдал сайжирна. Танд их хэмжээний өртэй байсан хэн нэгэн төлж магадгүй. Цалин урамшуулал санаснаас тань илүү гарах бөгөөд амжилттай бизнес хэлэлцээр нэлээд их ашиг авчрах болно.  

Жинлүүр - (9/23-10/22)
Чухал бизнесийн аливаа харилцаа холбоонд өөрийн зүйлийг хуулийн дагуу хий. Бусдын зөвлөгөөг сонс. Хэрхэн сайн хийхээ мэдэхгүй байх нь хохирлыг бий болгоно. Жинлүүрийн ордны эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролын талаар санал хуваагдаж магадгүй. Яг одоо ямар ч шийдвэр бүү гарга. Харин оронд нь их дээд сургуулийн талаар илүү их мэдээлэл цуглуул. Жинлүүрийнхэн одоо цаашид судалгаа хийхээр төлөвлөснөөр сайн үр дүнд хүрэх болно.

Хилэнц - (10/23-11/21)
Та олон ажлыг нэг доор амжуулах байх. Учир нь өнөөдөр Хилэнцийн хүсэл мөрөөдөл, зорилго бүгд биелнэ. Хонины орд, ажил хэргийг тань илтгэдэг нарны 6-р гэрт cap байрлах тул та чухал ажил хэрэг, зорилгоо мөн хэрэгтэй үйл хөдлөлөө хийж чадна. Найз нөхөд, хайртай хүнтэйгээ хамт дасгал сургуулилт хийх их хөгжилтэй байх болно. Спорт заал явж хичээллэхээс бүү залхуур. Биеийн дасгал таны сэтгэлийн хүлээсийг зад татах шиг болно. Өнөөдрийг амар жимэр өнгөрөөх бол тархиа хязгаарла.

Нум - (11/22-12/21)
Бусдын талаар юу бодож буйгаа нүүрэн дээр нь шулуухан хэлэх, нууцыг ил гаргах эсвэл боловсон, уян хатан бус байх, даргатайгаа харьцахдаа өөрийнхөөрөө байх зэрэг нь таны албан тушаал ахихад саад болно. Өнөөдөр хүсэл мөрөөдлийнхөө араас явах хэрэгтэй бөгөөд бусад зүйлийг зүгээр л хаяхыг зөвлөж байна. Та өөрт таалагдахгүй байгаа зүйлдээ үгүй гэж хэлэх эрхтэй бөгөөд хүмүүс таны энэ зоригийг тань үнэлэх болно.

Матар - (12/22-1/19)
Үүрэг хариуцлага овоорч товлосон хугацаа ойртоход стресс нэмэгдэж эхлэнэ. Ажил үүргээ дахин дахин шалгаж хянаж байвал ажилд тань апдаа дутагдал гарахгүй. Хэрэв дарга тань таныг үлдэж овоорсон ажлаа хийж дуусга гэвэл битгий гайх. Одоогийн эдгээр ажлууд нь таныг мартагдахааргүй хүнтэй уулзуулна. Бусдын үзэл бодолд нээлттэй бай. Таны санал бодол өөр бол зөвшөөрөх, үл зөвшөөрөхөө хэл. Өөр үйлчилгээ үзүүлэх нь гомдоллох шалтгаан болно.

Бумба - (1/20-2/18)
Хуй салхи шиг хайр дурлалд толгойгоо гээх вий. Энэ өдөр жирийн эхэлсэн ч явах тусмаа галзуу болно. Хумхын ордны мэргэжилтнүүд нэр хүндтэй түншээсээ болж ажлаа солих бодлоо орхиж магадгүй. Та шинэ арга замыг хайхыг оролдож байгаа мэт. Ямар ч зүйл тохиолдсон бай ирэх долоо хоногийн телөвлөгөөгөө хойш тавь. Бөглөрөөтэй зам дээр машин жолоодохоос татгалз, нийтийн тээврийн хэрэгсэл гэсэн нэг сонголт танд байгаа.

Загас - (2/19-3/20)
Өнөөдөр ихэнх зүйлс тань ямар ч саадгүй явагдах болно. Харин цорын ганц саад гэвэл таны бодол болон үйл хөдлөлд нөлөөлж мэдэх гадны саад ба энэ нь таны амжилтын явцыг удаашруулж мэднэ. Уян зөөлөн байж, яг энэ өдөртөө тохируулж юу хийхээ төлөвлөснөөр таны бүтээмж өндөр байна. Өөрийн бүтээлч урам зоригоо ажлынхаа төсөл төлөвлөгөөнд эсвэл онцгой зоог зохион байгуулахдаа хэрэглэ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025