УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ХӨГЖИЛД эмэгтэйчүүдийн оролцоог чухалчлав

 "Амьдрахад таатай говь нутаг" сэдэвт эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулга уулзалт Өмнөговь аймагт амжилттай болж өндөрлөсөн байна. Уг чуулганд тус аймгийн 15 сумаас салбар бүрийн эмэгтэйчүүдийн төлөөллийн 300 гаруй бүсгүй оролцсон юм. УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн үүсгэн байгуулсан "Ухаалаг шийдэл гэгээн амьдрал" эмэгтэйчүүдийн ТББ-аас зохион байгуулж буй уг арга хэмжээ эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндөхөөс гадна говь нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог идэхжүүлэх томоохон арга хэмжээ болсноороо онцлогтой.

Тодруулбал, уг чуулганаар бүсгүйчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар халуун яриа өрнүүлж, шийдвэр гаргах түвшинийхэн хэрхэн шийдвэрлэж болох талаар хамтран санал солилцлоо. Ингэхдээ бүр эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаа талаараа бодит баримт дурьдан ярилцсан юм.

Тухайлбал, тус аймгийн Цагдаагийн газарт ирж байгаа дуудлагын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд өгдөг гэнэ. Тиймээс Өмнөговь аймагт хүчирхийлэлийн эсрэг төв яаралтай байгуулах хэрэгтэй байгааг онцолсон юм. Мөн хувь хүмүүсийн хандлагыг эерэг болгох тал дээр эмэгтэйчүүд манлайж оролцох цаг болсныг ч бүсгүйчүүд дуу нэгтэйгээр зөвлөлдлөө.

Мөн чуулганд оролцож байгаа бүсгүйчүүдээс эрчүүдийн чуулга уулзалт зохион байгуулах талаар санал гарсныг зохион байгуулагчид онцлон хүлээн авсан юм. Эрчүүдийн эрх ашгийг хамгаалсан ТББ байхгүй байгааг ч мөн энэ үеэр оролцогчид сануулаад авсан. Гуравдахь удаагаа зохион байгуулж байгаа эмэгтэйчүүдийн энэхүү чуулга уулзалт өмнөх уулзалтуудаар ярилцаж байгаагүй халуун сэдвүүдийг хөндөж гаргаж ирсэнд зохион байгуулагчид талархаж байлаа. Уг чуулганд УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн урилгаар УИХ-ын гишүүн А.Ундраа, поп дива дуучин С.Наран зэрэг зочид оролцлоо. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа "Зорилго тодорхой бол зам шулуун" лекц уншиж толилуулсан юм. 

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025