МАН-ын бүлэг хэлэлцсэн асуудлаа нууцалж байна

МАН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаанаа Тусгаар тогтнолын ордонд хийлээ. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн нь одоо ч тодорхой бус байна. Уг хурлыг хаалттай горимоор нууцын өндөр түвшинд зохион байгуулсан. Хуралдаан тарсаны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс ямар асуудлыг хэлэлцсэн талаар тодруулахад бүгд “Дотоод асуудлыг хэлэлцсэн” гэхээс өөр ямар нэгэн хариултыг өгсөнгүй. Бүлгийн дарга нь ч хэлэлцсэн асуудлынхаа талаар тодорхой  мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Ямартай ч хариуцлагын асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ Б.Чойжилсүрэн, А.Цогцэцэг, Ж.Батсуурь, Д.Ганбат нарын дөрвөн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Мөн Хилийн тухай хуулийн төслийг ямар нэгэн байдлаар ярилцаагүй гэх мэдээллийг МАН-ын бүлгийн гишүүд өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025