Монголд 218 хүн ДОХ-ын халдвартай болох нь тогтоогдсон

Өнөөдөр ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөр тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан иргэдэд зориулан мэдээлэл хийхээр ЭМЯ, МЗХ, ХӨСҮТ-ийн төлөөлөл болон УИХ-ын гишүүн Д.Гантулга нарын хүмүүс энэ өвчний талаар сүүлийн үеийн албан ёсны тоо баримтыг дэлгэлээ.

Сүүлийн үеийн судалгаагаар Монголд 218 хүн ДОХ-ын халдвартай болох нь тогтоогдсон аж. Харин тэдний ард 15-49 насныхны дунд 457 халдвартай иргэн байж болзошгүй гэсэн судалгааг гаргадаг бөгөөд ДОХ-той ээжээс 14 хүүхэд төржээ.
Энэ жил “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. Түүнчлэн энэ өдрийн тохиолдуулан НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Михел Сидибе “ДОХ-ын аюулыг 2030 он хүртэл устгахын төлөө яаравчлая”  хэмээн уриалга гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025