Өнөөдөр Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллана

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний энэ өдрийг Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг манай улс “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Михел Сидибе “Одоо бидэнд ДОХ-ын эсрэг эхэлсэн ажлаа дуусгахын төлөө эргэж нэгэдх цаг болжээ. Энэ боломжийг ашиглан ДОХ-ын аюулыг 2030 он гэхэд устгахын төлөө яаравчилья” гэж гишүүн орнуудад уриалсан байна. Эмч мэргэжилтнүүд жилд нэг удаа зайлшгүй ХДХВ, ДОХ-ын шинжилгээ өгч, өөрийн эрүүл мэндээ анхаарахыг зөвлөдөг. Иймд энэ өдөр эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажилладаг уламжлалтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025