Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

Улс тунхагласны баярыг тохиолдуулан Сүхбаатар аймгийн удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэнээр баярын арга хэмжээ албан ёсоор эхэлжээ. Уг баярын хүрээнд тус аймгийн Угсаатны зүйн музей болон Нийтийн номын сан хамтран түүхийн ховор үзмэрүүдийг ард иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж танилцуулах ажил зохион байгуулж байгаа аж. Мөн ахмадын аварга шалгаруулах нийтийн бүжгийн тэмцээн, аймгийн засаг даргын ивээл дор “Өсвөрийн цом-2016” хөлбөмбөгийн тэмцээн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025