Б.Чойжилсүрэн: БНХАУ-тай хийх байсан хэлэлцээрүүд хойшилсон нь үнэн

Далай лам айлчилсантайгаар холбоотой Хятад, Монголын харилцаа муудаж буйг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Энэ асуудал өнөөдөр УИХ-ын чуулган дээр хүртэл яригдсан байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сүүлийн үед гадаад харилцаан дээр асуудал үүслээ гэх сигнал ирээд байна. Урд хөршид айлчлах байсан манай шадар сайдын айлчлалын  хойшлуулсан мэдээлэл байна.  Урд хөршөөс авах байсан зээлийн гэрээг зогсоох талаар  Хятадын хэвлэлүүдэд гарч байна. Сангийн сайд ямар байр суурьтай байна. ОУВС-тай байгуулах гэрээ хэлэлцээр ямар төвшинд явж байгаа вэ?

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн:  Далай ламын айлчлал хийх бүрт  өмнөд хөрш таатай ханддаггүй.  Энэ сарын 27,28 өдрүүдэд  БНХАУ-тай хийх байсан хэлэлцээр хойшлогдсон нь үнэн. Үүнээс үүдээд ирэх онуудад эдийн засгийн хувьд бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй. Урьдчилан хэлэх эрт байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • zochin
    shin zuil sanaachilj hiihee bodooch de, hytadaas zeel avah tuhai l yriad bh yum, dalai lamiin ailchlalaas bolj ediin zasag hymarsan gej yrihaasaa ichihgui l humuus shu, 13 udaagiin tsas darga ta nar ijil yum da
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025