“Аз жаргалын дуран” 5 минутын кино наадам зарлалаа

 Кино урлагийн чиглэлээр суралцагч оюутан залуус, кино урлагийг сонирхогчид, болон залуу кино уран бүтээлчдийн дунд “Жүр үр бейкери” ХХК-иас уламжлал болгон зохиодог богино хэмжээний кино наадмаа энэ жил “Аз жаргалын дуран” нэртэйгээр зохиохоор боллоо.

“Аз жаргалын дуран” наадамд оролцох бүтээл “Аз жаргалаа хуваалцъя” сэдвээр бүтээсэн 5 минутын кино байх бөгөөд 12 дугаар сарын 10-ныг дуустал бүтээлүүдийг хүлээн авах аж. 35 хүртэлх насны залуу уран бүтээлчдийн дунд энэ наадмыг зохиож буй “Жүр үр” компани нь амьдралыг өөдрөг, гэгээлэг талаас нь үзүүлсэн богино хэмжээний кино контент бүтээх, шинэ үеийн найруулагчдыг бэлтгэх, найруулагч, зураглаач, жүжигчин мэргэжлээр суралцагч оюутан залуусыг дэмжих, бүтээлд нь хөрөнгө оруулахыг зорьж байгаа ажээ.

“Аз жаргалын дуран” кино наадамд оролцох бүтээл нь зөвхөн энэ кино наадамд зориулан шинээр хийсэн, Монгол Улсын хууль журмыг зөрчөөгүй, архи тамхи сурталчлаагүй, 1920х1080 харьцаатай видео байл бүхий, HD, mp4 өргөтгөлтэй байхаар заасан байна. Гран при шагнал нь 3 сая төгрөг, цом өргөжлөл, шилдэг найруулагч, шилдэг зохиол, үзэгчдийн таашаалд нийцсэн кино зэрэг шагналуудтай “Аз жаргалын дуран” 5 минутын кино наадмын эцсийн дүн нь 1- дугаар сарын 15-нд гарах ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025