Н.Алтанхуяг тохиролцож чадаагүйгээсээ болж төрсөн дүүгээ чирсэн үү?

-ҮЗХ-ны хурлын дараа Н.Алтанхуягийн дүүг баривчилжээ-

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан. Мөн ингэж мэдээлэл хийсний дараа  магадгүй улстөрийн дайралт ирэх байх гэж хэлж байсан юм.

Тэгвэл өчигдөр буюу АН-ийн ҮЗХ хуралдсан өдөр дүүг нь хилээр гарахыг хориглож, цагдан хорьсон нь Н.Алтанхуягт өгч буй сануулга гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. 

Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр ҮЗХ-ны хурлаас өмнө Н.Алтанхуягтай тохироо хийх хэд хэдэн санал ирсэн боловч алийг нь ч хүлээж аваагүй гэх. Тиймээс хурлын өмнө дүүг нь зөвхөн хилээр гаргахыг хориглож байсан бол ҮЗХ-ын хурлын дараа шууд захирамж уншиж хорьсон тухай мэдээлэл байгаа юм.

Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэрийг хилээр гарахыг хориглоод байгаа. Тодруулбал, энэ сарын 5-нд түүний эхнэр Э.Сэлэнгэ Герман улс руу зорчихоор Москва-Берлиний чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийнхан саатуулсан юм. Ийнхүү Н.Алтанхуягийг эхнэр болон дүүг нь хилээр гарахыг нь хориглосон нь улс төрийн шалтгаантай гэж үзэхэд хүргээд байна.

Д.Дуулим.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Зочин
    Заан шиг авгай байна
    2016 оны 12 сарын 22 | Хариулах
  • Zochin
    Shal hugiin huduunii garuud...
    2016 оны 12 сарын 11 | Хариулах
  • Zochin
    Ehner n 1 tolgoi undur gd bsan neeree unen yum bna kkk
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
  • Zochon
    Hulgai hiigee biz dee.Bugdiig ni horih zuv.Ene huniig odoo uuriig ni horih heregtei.
    2016 оны 11 сарын 18 | Хариулах
  • зочин
    томчуудын тохиролцоо нь мөнгө, албан тушаал байдаг. Түүнээс биш мэргэжжил, ур чадвар, ёс зүй байхгүйгээс дандаа өнгө мөнгөн дээр л шүү дээ.
    2016 оны 11 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025