Казиногийн хуулийг өргөн барина

Ирэх оны төсвийг 9.9 тэрбумын алдагдалтай байхаар тооцсон. Тиймээс төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн хүндэрлээс гарах янз бүрийн арга замыг Засгийн газраас боловсруулж байгаа аж. Үүний нэг нь Казино болон бооцоот морин уралдааны хуулийг санаачилж УИХ-аар батлуулах гэнэ.

Өмнөх парламентын үед Д.Оюунхорол нарын гишүүд Казиногийн хууль батлуулахаар УИХ-д оруулж ирсэн ч цаг нь биш гэдэг шалтгаанаар хуулийн төслийг хэлэлцээгүй. Үүнээс өмнө ч Казиногийн хуулийн хэд, хэдэн удаа боловсруулж батлуулахаар бэлтгэж байсан ч бүтэлгүйтэж байсан юм. Харин энэ удаа хэрхэн нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025