АН-ын ҮЗХ энэ сарын 16-нд хуралдана

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс Үндэсний зөвлөлдөх хороог энэ сарын 16-нд хуралдуулахаар шийдсэн байна. Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа ҮЗХ-оогоо хуралдуулсан бөгөөд үргэлжүүлэн хуралдаж чадаагүй байгаа юм.
 
Хэд, хэдэн удаа ҮЗХ-ны хурлын тов зарлагдсан ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсон. Хамгийн сүүлд орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулахаар шийдвэр гарсан байсан. Тиймээс энэ удаагийн хурлаар орон нутгийн сонгуулийн дүн болон ирэх сард хуралдах ИХ хурлын бэлтгэл ажил, намын дүрмийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025