УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд ажлаа тайлагналаа. Тэдний мэдээллийн дараа УИХ-ын чуулганы хуралдаан эхэлнэ гэж байсан юм. Тэгвэл мэдээлэл дууссан учраас УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан дөнгөж сая Төрийн ордонд эхэллээ.

Хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд нээсэн юм. Чуулганаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын /2016.09.30-нд шинэчилэн найруулсан/ тухай хэлэлцэнэ. 2016 оны эхний 8 сарын байдлаар Олон Улсын Арбитрын төв 110 маргаан хүлээн авч 58 хэргийг шийдвэрлэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025