Ням гаригт дахин санал хураана

Өчигдөр болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нийслэлийн хэмжээнд 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч саналаа өгсөн дүн гарчээ.

Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Харин нийслэлийн 152 хорооны  79 хороон дээр ирц хүрээгүй аж. Иймд нэмэлт санал хураалтыг аравдугаар сарын 23-ны ням гарагт явуулахаар болжээ. Нэмэлт санал хураалтад саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд өгч, дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025