Сангийн сайд асан Б.Болор Ц.Нямдоржийн өрөөнд ”саатав”

Эрдэнэт үйлдвэрийг хувьчилсан гэх асуудал өнөөдөр нийгэмд дуулиан дэгдээгээд буй. Гэтэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг луйвардаж авсан гэх асуудлаар мэдэгдэл хийх үеэрээ “Сангийн сайд асан Б.Болор хоёр тушаал гаргаад л “Эрдэнэт” үйлдвэрийг ганцхан хүний мэдэлд шилжүүлсэн” гэж хэлсэн нь гал дээр тос асгасантай адил зүйл  болсон. 

 Тэгвэл Сангийн сайд асан Б.Болор өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой уулзаж, зарим асуудлыг ярилцсан юм. Чухам юу ярилцсан талаар тодорхойгүй ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалыг алгасаж яриагүй нь ойлгомжтой биз .

Ямартаа ч тэд нилээн удаан ярилцаж суусан юм. 

Д.Дуулим
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025