АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гаригт хуралдсан боловч сэтгүүлчдэд мэдээлэл хийгээгүй. Бүлгийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр болон орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн билээ. Харин өнөөдөр  Төрийн ордны "А" танхимд УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан болж байна. Хурлаар 2017 оны Төсвийн тухай болон орон нутгийн сонгуулийн тухай асуудлаар санал солилцож, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025