Шинэ хичээлийн жилийг тохиолдуулан шинэ уран бүтээлээ толилуулна

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид бяцхан хүүхдүүддээ зориулж шинэ жүжгээр бэлэг барихаар аль хэдийн бэлтгэл ажлаа базаажээ. Ингэхдээ жүжгийн цоморлог хийж байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдын анхаарлыг татах биз ээ. Тодруулбал, "Алтанхан залаат азарган тахиа", "Алтан хөрш", "Гэрэлт бяцхан цох нарыг аварсан үлгэр" зэрэг жүжгүүдээ нэг цомог болгон хүүхэд багачууддаа бэлэг барих гэж байна.

Хүүхэд насны галт тэргээр аялахыг хүссэн эцэг эхчүүд та бүхэн бяцхан үрсээ дагуулан Хүүхэлдэйн театрыг зориорой. Жүжгийн тоглолт энэ сарын 24-нөөс эхлэн амралтын өдөр бүрийн 14.00 цагт тоглогдох юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025