103-ын дарга ажилтандаа бэлгийн дарамт учруулдаг байжээ

Эмнэлгийн ажилтнуудын ёс зүйг шороотой хутгаж, нас залуу эмэгтэй ажилтнаа бэлгийн дарамтад өртүүлсэн нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103 төвийн дарга Ц.П нь тус ажилтнаа өнгөрсөн сард ажлаас нь халжээ. Тэрбээр ажлаас халсан үндэслэлээ "НЯТТ 103 төвд халдварт өвчин судлалын эмчийн орон тоо байх шаардлагагүй" гэж тайлбарласан байна.

Хэргийг тодруулбал, Яаралтай тусламжийн төвийн халдвар судлалын эмчээр ажиллаж байсан О гэгч эмэгтэй өнгөрөгч дөрөвдүгээр сард байгууллагынх нь дарга цэнгээний газар дуудаж ажилд авсных нь хариуд өөртэй нь бэлгийн харилцаанд орохыг тулгасан талаар нийтэд мэдээллэж байсан. Эмэгтэйд архи шахан уулгаж, хөх, өгзөгийг нь барьж, хөдөө хамт явахыг тулгахад нь хүнд цочролд орсон эмэгтэй нөхөртөө мэдэгдэж хэрэг явдал нийтэд ил болсон. Энэ мэт эмэгтэй ажилчдаа уушийн газарт ажлын бус цагаар дуудаж ажилд авсныхаа хариуг төлөхийг шаарддаг даргад салбараас нь төдийгүй цагдаагийн байгууллагаас ч хариуцлага тооцоогүй өнгөрсөн талаар Tug.mn мэдээллийн сайтад онцолжээ.

Д.Дуулим

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025