Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг Авлигатай Тэмцэх Газраас баривчилж шалгаж байна гэсэн мэдээлэл гараад байсан. Тэгвэл өнөөдрөөс АТГ-аас Н.Мөнхбатыг барьж хориогүй, сэжигтнээр тооцон шалгаж байгаа гэх мэдээлэл дахин гарлаа. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Сэжигтнээр тооцон шалгаж байгаа нь үнэн" гэв.
Н.Мөнхбатыг “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна