Өмнө нь АТГ-аас сургалт хийгээд л байсан, хийгээд л байсан. Ямар нэгэн бодлого, хөтөлбөр гэх юм үгүй, бараг урсгалаараа бүгдэд нэгэн адил түвшинд хийгээд л байсан, хийгээд л байсан. Харин одооноос АТГ сургалтыг өөрөөр хийж эхэлдэг болжээ. Эхний ээлжинд тухайн байгууллагад хийсэн судалгааны дүнд үндэслэж, "дутууг нь нөхөж, дундуурыг нь дүүргэх" зарчмаар сургалт хийдэг болоод байна. Бүх байгууллагад адил зүйл ярих биш тэр байгууллагын онцлогт тааруулж сургалт хийдэг боллоо гэсэн үг.
Тэд энэ удаад нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлгөөний аюулгүй байдлын хангах тасгийн алба хаагчид болон төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаагчид “Авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд тус тус сургалт зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх газраас хийсэн цагдаагийн байгууллагын авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах алба хаагчдын авлигын хандлагыг тодорхойлох судалгааны дүнд тулгуурлан сургалт-мэдээллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд цаашид цагдаагийн алба хаагчдыг үргэлжлүүлэн хамруулах юм.
“Цагдаагийн байгууллагын авлига, хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах алба хаагчдын авлигын хандлагыг тодорхойлох судалгаа”-г хийхээр Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна