Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 270 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 213 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирч 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна .
Нас барсан жолоочийн хэн болохыг тогтоогоогүй байна
Тухайлбал:СХД-ийн нутаг Баруун салааны зам, Тэс петролиум ШТС-ын урд замд T.Prius маркийн Н жолоочтой авто машин онхолдож жолооч 22 настай эрэгтэй Н-ийн амь нас хохирч зорчигч 22 настай эрэгтэй Л гэмтсэн.
БЗД-ийн нутаг Товчооны зам, Баянзүрх товчооны гүүрэн дээр S.Swift маркийн авто машины жолооч нь Sinotruk маркийн И жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч хэн болох нь тодорхойгүй 50 орчим насны эрэгтэй нас барж, зорчигч 28 настай эрэгтэй Т гэмтсэн байна.
Хоёрдугаар ангийн хүүхэд зам тээврийн ослоор амиа алдав
Хөдөө орон нутагт: Сүхбаатар аймгийн Мөнх сумын төвөөс хойш 60 км-т Цагаан усны хоолой гэх асфальтан замд T.Prius маркийн Б жолоочтой авто машин онхолдож жолооч 31 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирсон.
Баян өлгий аймгийн Өлгий сумын 10-р багийн нутаг Домбрын уулзварт H.Grace маркийн авто машины жолооч С нь явган зорчигч 07 настай эмэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироосон байна.
Энэ мэт зам тээврийн ослын гаралт буурахгүй өсөх хандлагатай байна. Тэр дундаа сургуулийн насны хүүхдүүд өртөж байгаа нь эцэг, эх, асран хамгаалагчдийн буруутай үйлдэлтэй шууд холбоотой юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)