Дөрвөн аймагт хорио цээрийн дэглэм тогтоожээ

         Энэ оны байдлаар Сухбаатар аймгийн 11, Хэнтий аймгийн ес, Дорнод аймгийн долоо, Төв аймгийн 10, Дорноговь аймгийн найм, Дундговь аймгийн таван сум, нийслэлийн Баянзүрх дүүрэгтэй нийлээд долоон аймгийн 51 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин гарсан байна. Мөн Говьсүмбэр, Төв аймаг шүлхий өвчний тархалттай байгаа аж. Өвчний улмаас 5800 гаруй малыг устгажээ. Одоогийн байдлаар Баруун-Урт, Төв аймгийн Баян, Баянцагаан, Дундговь аймгийн Сайнцагаан, Говь-Угтаал, Дорноговийн Сайншанд зэрэг дөрвөн аймгийн найман суманд хорио цээрийн дэглэм үйлчилж байна. Мөн Нийслэлийн мал эмнэлгийн газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ариутгах, халдваргүйжүүлэлтийн цэгийг 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо зэрэг бүх товчоодод хийж байгааг албаны хүн онцоллоо.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025