“Хар хорин”-гийн хайр татам бяцхан гүнж

 Амьдрал эрээнтэй бараантай, авгай нөхөр салаатай нийлээстэй. Ер нь хэд нь салав гэж тоолсноос хэн хэн анхны амьдралтайгаа үлдсэнийг тоолох илүү хялбар он цагт бид амьдарч байгаа. Энэ охин харья л гэвэл “Хар хорин”-гийн боссын хүү П.Цэгцбаатар байгаа биз? Охид угаас аавыгаа дуурайж, аавдаа элгэмсүү байх нь ч энгийн үзэгдэл. Харин охины ээж хэрхэн баян айлын бэр болох дамжаа хичээллүүлсэн ч гэдэс цатгалан амьдрахуйц бүсгүй Мандхай шүү дээ. Саяхан “МАК”-ийн эрх агь Н.Номтойбаяраас туурга тусгаарласан тэрбээр өөрөө салья гэж салсангүй.

Нөхөр нь нялх биетэй байхад нь юм үзээгүй зан гаргаж “Киви”-гийн Агийтай гадаадаар нэг зугаалж, галуу шувууны мах идэж явснаас болсон хэрэг. Ямартай ч хоёр амьдрал эхлүүлэхдээ хоёуланд нь нэр төртэй хуримласан бүсгүй аятайхан, үнэ цэнэтэй төрсөн нь түүний буруу биш. Хаус үнэтэй машинтай үлдэх нь ч зүй ёсны хэрэг. Экс нөхөр Цэгцээ нь топ модель Пүүжээтэй хэсэг дотно байсан ч бүсгүйг зодсон хэргээр олны дунд хэрцгий дүрээр танигдсан. Хэн хэн нь ээдрээт замнал туулж яваа хоёр энэ охиныхоо тал дээр үзэл бодлоо солилцон нэгддэг. Зөв л амьдрах юмсан үр минь үлдэх хорвоо ... гэж хоёул санаа алддаг биз ээ. Охины аав одоо хэр нь ганц бие. Хойт эх, хойт эцэг хүсүүштэй зүйл биш л дээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    esregeeree mnduhaitai adilhan ohin bn
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин
    жорлонгууд хоорондоо шаалцаад сайхан л байдаг байх
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин
    jookhon huuhdiig yah gej ingej bdiin bolioch. hunii hentei suuna hend yamar hamaa bn
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025