Явж явж үе тэнгийн үхэр, хонь жилтнүүд л үнэнийг хэлдэг. Топ Э.Одгэрэл цаг агаарын мэдээ уншихад “Дөрөвдүгээр сард шувтан шуурна ...” гэсэн ганц өгүүлбэртэй үлдсэн хүмүүс дулаан хувцастай, дунд гэдэстэй алхах. Харин ойлгоогүй “чацга царайт”-ууд түүний хагас нүцгэн цээжийг харсаар дуусгасан тул одоо хэр нь нимгэн “нойтон” явсаар байна. Сониноос, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр шавхагдашгүй их авьяасын “хүүдий” болохоо нотолсон найруулагч Б.Баатар “Бүрэн зураглал” хэмээх энэхүү хөтөлбөрийг бүрэн ухаажаагүй, гэхдээ мөнгөтэй хүмүүст зориулж санаачилсан гэнэ . Танд 100 сая төгрөг байвал энэ нэвтрүүлэгт орж өөрийгөө бүрэн бүтэн ухаантай болохыг Б.Баатарын удирдлага зааврын дор нотолж болно.
Мэдээж найман настай балчраас наян настай буурал хүртэл таньдаг топ Э.Одгэрэл нэг төгрөг ч эрхэм найруулагчид төлөөгүй. Харин түүний хөөрхөн царай, гэнэн хонгор аалийг төгс ухаалаг нэгэн болгож харагдуулснаараа төгс пиараа хийсэн хэрэг. Бүсгүйг монголын хамгийн хөөрхөн, ялдам сайхан мөртлөө хамгийн толгой муутай загварын бүсгүйчүүдийн нэрт төлөөлөгч гэдгээрээ ойлгогддог өнцгөөрөө “Бүрэн зураглал”-ын анхны икон зочноор уригдсан юм биз дээ. Ямартаа л хүмүүс “Одгэрэл ийм ухаантай харагдаж байхад би бол алаад өгнө, шулаад өгнө” гэж омогшиж байгаа гэсээн.
Сэтгэгдэл (12)