“Халуухан” гэдэг ойлголт зөвхөн бүсгүйчүүдэд хамаатай ойлголт бус гэдгийг барин тавин нотолсон хүн бол жүжигчин Г.Золбоот. Түүний амьдрал, урлагтай холбогдсон он жилүүд тэр чигээрээ халуухан гэж мэд. Анхны бүтээл нь “Бүлээн нурам” кино байснаас авахуулаад бүсгүйчүүд одоо ч түүнийг зүрх шархлуулам сайхан эр хэмээн шүүрс алддаг. Ямартаа л эхнэр Н.Мөнхтуяаг нь “Нөхрөөсөө салаад өгөөч” гэж үйл тамыг нь үзэж байх вэ дээ. Тэгвэл гурван хүүхдийн аав, эхнэртээ туйлын үнэнч гэгдэж асан Г.Золбоот өдгөө гоонь эр болсон гэнэ шүү.

Бие холдвол сэтгэл холдоно гэгчээр гэргий нь хилийн чанадад мэргэжил дээшлүүлэхээр одсоор багагүй хугацааг үджээ. Эх орондоо хүүгийн хамт амьдарч, уран бүтээлээ тууштай туурвиж яваа жүжигчин эр гэр бүлийн статусынхаа үнэнийг угийн даруу хүн тул фэн бүсгүйчүүдээсээ нууцалж чадаж. Бүсгүйчүүдийн дайралт одоо хэр нь хүчинтэй хэвээр үү, эсвэл үеийнхэн нь бүгд тогтворжсон уу, цаг хугацаа харуулах биз ээ.
Сэтгэгдэл (4)