Хөвгүүдийн хамтлагийн нэрт төлөөлөл “Номин талст”-ын ахлагч Д.Батсүх рекламанд тоглоогүй үедээ ингээд гэргийтэйгээ зугаалдаг байх нь. Өөрөөс нь төө илүү өндөр, тухайн цаг үеийн цуутай охин явсан Н.Жаргалан өмгөөлөгч Ж.Нарангэрэлийн охин. Улс амьтан тэднийг гэрлэж байхад “Яаж Батсүхийг тоосон юм бол” гэж шивэр авирхийж байсан гэдэг. Сурагч ахуйдаа загварын тайзнаа гунхаж явсан Н.Жаргалан үнэхээр л тэнгэрийн амьтан байж. Сурагчийн ширээнээс өндийхдөө Танан хэмээх охиноо тэвэрсэн нь одоогийн хэллэгээр “бонус”-тай болж, Н.Жаргалан МУИС-ийг сэтгүүлчийн ангийг дүүргэснийх мэргэжлийн “юм” нь одоо хүртэл цухалздаг.
Өөрөө сэхээтэн гэр бүлээс гаралтай, нуруу туруу зүс царай бүх юмаараа багаасаа бусдаас төө илүү байсан болохоор ч тэр үү, бусдын сул талыг олж харж, өөлж гоочлохдоо ёстой бусдаас төө байтугай илүү, мэдрэмж гэж тасарчихсан бүсгүй гэдэг. Тэрийгээ ч нууж хаалгүй дэргэдэх хажуудахдаа ярьчихдаг зантай түүнийг “таван амт” гэж найзууд нь цаашлуулдаг гэсэн. Хэрэв Н.Жаргалан сэтгүүлч болсон бол шаггүй сайн шар мэдээний сэтгүүлч болох байж шүү гэлцэх нь ч байх юм билээ. Нэг гэрт эсрэг тэсрэг хүмүүс амьдарвал төгс хосолдог гэдэг. Д.Батсүх барагтай дуугардаггүй байрын “томоотой” бол гэргий нь муухан сэтгүүлчийг ичээм, үг хэлэлцвэл пять нойл хийхээр яриа хөөрөөтэй нэгэн байх нь.
Сэтгэгдэл (6)