Хакухогийн үеэл Цоомоо VS Зууны сайхан бүсгүй цооцоо!

Сайхан хүүхэн олон гэдэг ч бүхэл бүтэн зуун дамжин шагшигддаг тэнгэрлэг нь цөөн бололтой. Зууны манлай сайхан бүсгүй, АЖ Ц.Цогзолмаагийн залуугийн төрхтэй тунчиг адилхан хэмээх алдрыг хүртээд буй энэ золбоолог бүсгүйг Цолмон гэдэг. Одоо цаг болж, жин нэмж танигдахааргүй болсон болохоос залуудаа эрэвгэр алаг нүдээрээ эрчүүдийн зүрхийг ёстой гижигдэж явсан цуутай намтар түүнд бий. Тиймдээ ч “Харанга”-ын “Сүүлчийн шөнө” дууны клипэнд уригдаж, залуу нас, гоо төрхөө мөнхөлсөн.

Уртаашаа ганц клипэнд тоглоод л олны нүдэнд хоногшиж орхисон ч Цоомоо оддын замналаар явахыг хүсээгүй нь даруу зантай нь холбоотой. Мэдлэг боловсрол, хэл ус, зүс царай гэхчлэн бурханы бэлгийг харамгүй хүртсэн бүсгүй Хакухогийн үеэл гэдгээрээ бас олонд нүдлэгддэг. Хакухо эх орондоо ирэх үеэр япончуудад хэлмэрчилж, хамаг ажлыг нь нугалдаг бүсгүй хүнтэй сууж, хүүхэд төрүүлээд жин л нэмчихсэн болохоос одоо ч эрэвгэр нүдэн, дэрэвгэр сормууст. Хэрэвзээ дүр төрхөө жаахан ч гэсэн ашигласан бол цуутай Цооцоогийн энд хүрэх ч байсан юм билүү гэж хүмүүс харамсдаг гэсэн. Нээрээ л зургийг нь харах нь “Цогт тайж” киноны төвд гүнжтэй төстэй ч юм шиг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • жм
    нэг л их улаан болсон авгай байна.
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • зочин
    сайхан бүсгүй байна
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин
    huurhun huuhen bna aa
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
  • Zochin
    Iim dur turh 40-50 ond goy bsn bhaa. Orchin ued shanaagui, shuvgur, v helbertei eruu modond orson bga, haha
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин
    paa tom balin hamart
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025