Авхаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэдэг ч захаас аваад замаар нэг хөглөрөх хандив хүсэгсэд, сайн үйлсийн үнэн худал нь мэдэгдэхгүй аянчдаас болоод тэр ерөөл жинхэнэ эзэндээ хүрээгүй байж мэдэх юм. Жижиг зах зээлд хичнээн хөдөлмөрлөж мачийсан ч ашгаа бүрэн хүртдэггүй “зовлон”-г манай урлагийнхан туулдаг тул энэ салбарт ивээн тэтгэгч гэдэг бурханы бүрэлбаа лугаа хүндлэгдэнэ. Халиунаа хэмээх энэ бүсгүй саяхнаас урлагийн салбарын хүндтэй хүн болоод буй. Түүний ивээн тэтгэж спонсорлосон кино, тоглолт, шоу тоогоо алдсан. Дэлхийд зартай, Холливудад алдартай аксессуарын Dyrbergkern брэндийг эх орондоо оруулж ирээд 4 дэх жилдээ амжилттай “маневрлаж” яваа тэрбээр бүтээгдэхүүнийхээ нэр хүндийг өндөрт гаргаж чадлаа. Шоу бүрт уригдаж ганган дэгжин алхаж явдаг бүсгүйг кино жүжигчин, шинэ фото модель, цээж баяны гэргий гэж эндүүрэгдэх нь бий.
Эмэгтэй хүйс, гоо үзэсгэлэн, энэ биеэрээ биш мөнчгөрөөрөө хоолоо олж иддэг цөөхөн чадварлаг мэргэжилтний нэг тэрбээр маркетингийн үнэтэй зөвлөхийн тоонд бас багтдаг юм билээ. Зөвлөгөө хүссэн урилгад даруулдаг залуу бизнесмен хатагтай хилийн чанадад олон жил амьдарсан учраас эх орон, элэг нэгтнүүддээ тэгтлээ танил биш нь аргагүй. Юм үзэж нүд тайлсан хүний нүнжгээр урлаг соёлынхныг дэмжиж хандивын гараа сунгахаас хойш суудаггүй бүсгүй Монголын энтертайнмент зах зээлд чухам хэчнээн төгрөг урсгав гэж хэрэгт дуртай хүмүүс жиг жугхийж байна даа.

Сэтгэгдэл (4)