Яршиг, бүтнээр нь задалж бичихгүй бол хүмүүс танихгүй балрах вий. Бундангийн Болдсайханы гэргий энэ дээ. Юу гэнээ? Нэр дэвшигч бишээ биш, яагаав нөгөө эмч, ордон руу салаавч гаргадаг, хүүхнүүдийг “Булган шубаа зараад фитнесст явж тур” гэж шулуухан тачигначихдаг хүн. Үнэхээр ч бусдын эхнэр, охин, найз бүсгүйг ингэж загнадаг хүний гэргий ийм байхаас аргагүй байх л даа. Харлаа харлаа богино өмд өмсөөд гүйх хэмжээний гоолиг гэдгийг чинь. Эмэгтэй хүн туранхай байхаас гадна тархиндаа “юм”-тай байх хэрэгтэй.
Эрхэм эмчийн гэргий “MCS” группийн Удирдах зөвлөл дэх долоон Дэд ерөнхийлөгчийн нэг гэдэг. Эхнэр нь “Сонгдо”-г нөхөртөө авч өгсөн л гэнэ. Угаас чадварлаг эмч нөхөр хүн бүрт заяахгүй. Эмнэлэг авч өгч мөрөөдлийг нь өнгөлөх дайны эхнэр ч бас ховор зүйл. Гол нь аваад өгснийг арчаатай өөд нь татаад явчихдаг, аваад суусан хойно хамаг байдгаа сул тавиад миарчихдаггүй байхад л болох юм бишүү. Тиймдээ ч энэ бүсгүй бардам туулай шиг алхаж явна. Бараг туулай ч хажууд нь сүрдэхээр юм биш үү айн? Гаагуу байгаа.
Сэтгэгдэл (2)